Ангилал: Нийгэм

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 2014 оны 6 сарын 15-с “МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ” зуны улирлын тоглолтоо өдөр бүр 18:00 цагаас тоглож байгаа билээ.

Гадаад, дотоодын үзэгчидийн нүдийг баясгаж сэтгэлийг сэргээсэн үндэсний урлагийн гайхамшигт тоглолт бүтэн зуны 3 сар өдөр бүр тоглох бөгөөд үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 93-н жилийн ойд зориулан “ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН МОНГОЛ УРЛАГ” тоглолтоо 7 сарын 5-с -7 сарын 15-ны хооронд монголын бахархалт үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг багтааж, шинэчилсэн зохиомжит хөтөлбөрөөр 10 хоног тоглох юм.

Сүүлд “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн Фантастик продакшн болон F студи дахин шинэ кино бүтээж байна. Фантастик продакшн, F Студи, Монголын соёл урлагийн менежментийн холбоо хамтран бүтээж буй “Миний ах атаман” адал явдалт уран сайхны киноны зохиол, найруулага дээр Б.Тамир мөн ажиллаж байгаа юм байна. Киноны гол дүрүүдэд М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь, М.Хулан, жүжигчин Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглож байгаа ажээ.

“Найрсаг Улаанбаатар’’ аяны зун цагийн нээлтийн ажиллагаа алс холын АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлоочдын модерн бүжгийн тоглолтоор эхлэх гэж байна.

Тоглолыг “Монголын балетын хөгжил сан” зохион байгуулах юм. Энэ тоглолтоор сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчиддээ хүргэх юм.

Майли Сайрус нохойнд нугасгүй 1 цаг 27 минутын өмнө Алдарт дуучин Майли Сайрус саяхан нас барсан хайртай нохой Флойдоо мартаж чадахгүй байгаа аж. Аляск нохойны үхлийн талаарх мэдээг сонсмогц Майли сэтгэл санааны хямралд орж хэдэн өдөр уйлж унжсан байна.

“Салхи” хамтлаг энэ сарын 2-ны үдэш үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг онгоцон дээр “OCEAN LATINO Salsa & Salkhi Латин бүжиг, хайрын дуу хосолсон үдэшлэгийг зохион байгуулах гэж байна. Хамтлагийн залуус “Балет студио 22”-ынхонтой хамтран зохион байгуулж байгаа гэнэ. Тоглолтонд мөн хошин урлагийн уран бүтээлчид ирэх гэнэ.

Манай Улсын суурин хүн амын 21.7 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байгаа ба тэдгээрийн 28.1 хувь буюу 175.0 мянга нь төрийн ба төрийн бус өмчийн их дээд сургууль, коллеж, МСҮТ-дэд суралцаж байна. Оюутан, залуучууд амралтын хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ дадлагажих, хэрэгцээнийхээ мөнгийг олох, нийгэмд байр сууриа эзлэх зэрэг зорилгоор цагийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол их байдаг.

Аливаа улс орны хувьд анхааралдаа авч, дэлхийн чиг хандлагыг харсан, алсын хараатай холч бодлогоор дэмжих ач холбогдол бүхий тэргүүлэх чиглэл бол хүний нөөцийн салбар байдаг. Манай оронд жил бүр олон мянган сурагчид ЕБС төгсөн, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох алтан хоромтой тулгардаг билээ.

Супер модель Миранда Керр зуны аагим халуун энэ өдрүүдэд Австралын тэрбумтан Жеймс Пакертай зугаалж явна. Жеймс Пакер өөрийн тансаг зэрэглэлийн усан онгоцоор модель бүсгүйтэй хамт зугаалсан байна. 12 дугаар сараас хойш холбоо харилцаатай байгаа тэдний хооронд аль хэдийн хайрын романс үүссэн бололтой.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME-2014” амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ!” уриан дор долоодугаар сарын 19, 20-нд Монгол шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах зорилгоор зохион байгуулдаг Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 13-нд Чингисийн талбайд долоо дахь жилдээ болно. Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Дээлтэй Монгол наадамд оролцогчдийг өндөөрөөс бүртгэж эхэлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ