Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл “Шонхор цирк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Онон, ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч, 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь болон Өмнөд Солонгосын Чежү арал дах“ Pony valley” циркид жүжигчнээр ажиллах сонгон шалгаруулалтад тэнцсэн Өлзийт хорооллын хүүхдүүдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү циркэд жүжигчнээр очихоор нийт 40 гаруй хүүхэд бүртгүүлсэн ба хүмүүжил, ёс суртахуун зэрэг олон шалгуураар 3 сар гаруй хугацаанд шалгаруулалт явагдсан байна.
Ангилал: Нийгэм
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл “Хархорин өв сан”-гийн захирал ноён Жеан-Марк Гадоуллет, үүсгэн байгуулагч Т.Энхцацар болох “Хатан Металс” ХХК-ний тэргүүн, Ерөнхий захирал Брайн Торнтон нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Жил бүрийн үндэсний их баяр наадмаар Монгол улсын “Морин хуур”-ын чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолт түмэн олонд тэр дундаа гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд зориулан тоглогддог билээ.
Монголдоо хоолойн цар, уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Поп дива Б.Сарантуяа, С.Наран болон “Black&White” хамтлагууд энэ сарын 10, 11, 12 – ны өдрүүдэд “River Sounds Live Music Club”-ийн 15 жилийн ойд зориулан тоглолтоо хийх гэж байна.
Дөнгөж сая Монголын сайтын холбоо, www.amjilt.com сайт хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар www.amjilt.com сайтыг хаасан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэдгийг Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан мэдээлсэн юм.
Холливудын жүжигчдийн хувьд эротик үзэгдлийг төдийлөн ховор зүйлд тооцдоггүй. Тэр ч бүү хэл, Оскарын шагналт жүжигчид ч хэрэв дүр нь шаардаж байвал тиймэрхүү үзэгдэлд тоглохдоо нэр хүндээ бууруулж байна гэж үздэггүй. Зарим нь өөрийн уран бүтээлийн гараагаа иймэрхүү эрсдэлтэй алхмаар эхлүүлэн, нэрд гарсан тохиолдлууд ч байдаг аж.
Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн Тал” соёлын Наадмыг 2014 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт зохион байгуулах гэж байна.
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа төв талбайд бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулахаар болсон нь тов ёсоор өчигдөр буюу долдугаар сарын 6-нд 21:00 цагаас тоглогдох байсан ч цаг агаарын байдлаас болон хойшлогдож өнөөдөр тоглох гэж байгаа билээ.
Буриад зоны соёл урлагийн “Алтаргана” наадам энэ жил Хэнтий аймгийн Дадал суманд зохиогдох бөгөөд тус наадам энэ жил МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдахаар болжээ. Тэрбээр анхлан Дадал суманд 1994 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 2014 оны долдугаар сарын 18-21-ний хооронд болох юм.
ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран “Монгол туургатны бүжгийн наадам”-ыг зохион байгуулахаар болжээ. Уг наадмыг үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.
