Ангилал: Нийгэм

“Хувьсал” продакшны дайчин гурван бүсгүй “Зүрхээр наадагч”*-ийг танилцуулахаар төлөвлөөд тун завгүй яваа гэнэ. “Academy awards” наадмаас МУГЖ У.Уранчимэг “Шилдэг эмэгтэй гол дүр”, МУСТА А.Ганчимэг “Шилдэг эмэгтэй туслах дүр” гэсэн шагналуудыг тус тус хүртсэн билээ. Тэгвэл тус продакшны хамт олон дэлгэцийн хоёр дахь уран бүтээлдээ орсон байна.

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол 06 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Уг цэцэрлэг нь 1965 онд ашиглалтанд орсон бөгөөд дөрвөн бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар баригдсанаас хойш тасралтгүй 50 жил үйл ажиллагаа явуулсан байна.

Монголын кино урлагийн авьяаслаг уран бүтээлчдийн нэг Д.Ангараг Холливудын кинонд зургийн найруулагч, продюсерээр ажиллахаар болсон тухай мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл түүний бүтээх кинонд Холливудын алдартай гурван жүжигчин дүр бүтээхээр өрсөлдөөд байгаа гэнэ. Эдгээр гурван уран бүтээлчдийг манай кино сонирхогчид андахгүй сайн мэдэх биз ээ.

Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” чуулгын уран бүтээлчид энэ сарын 4,5ны өдрүүдэд “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийн нээлтээ хийх гэж байна. Монголын мэргэжлийн томоохон чуулгуудын нэг болох “Алтай” чуулгын ээлжит шинэ уран бүтээл дээр ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар уригдан ажиллаж байна.

Америкийн алдарт жүжигчин, дуучин Жессика Симпсон олон түмэнд шинэ үнэртэн танилцуулахаар зэхэж байна. Тэрбээр өнгөрсөн амьдралаас нь үлдсэн сайхан дурсамж бүхий сэтгэлийг түүнд шингээсэн гэдгээ хэлжээ.

Солонгосын алдарт охидын хамтлаг T Ara хамтлагийн гишүүд солон уран бүтээлээ гаргаж эхлээд буй. Хамтлагийн гишүүн JI Yeon бие даасан уран бүтээлийн нээлт болгож “1 min 1 second” дуугаа гаргасан нь хит болоод байгаа. Тэгвэл Hyo Min мөн бие даасан уран бүтээлдээ орсон байна. Тэрээр “Nice Body” нэртэй дуугаа гаргажээ.

Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож долдугаар сарын 6-ны өдөр 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулахаар бэлтгэж

ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү тун удахгүй өөрийн төрсөн өдөртөө зориулсан VIP амьд тоглолтоо сонсогч фэнүүддээ сонирхуулах гэж байна. “Birthday VIP live concert” нь долдугаар сарын 3-нд “Central tower”-т орших “Sky lounge”-д 21.00 цагт болох юм байна. Төрсөн өдрийн эзэн өөрийнхөө уран бүтээлүүдийг Anar’s band гэх амьд хөгжмийн хамтлагтай хамтран тоглохоор зэхээд байгаа аж.

Миний өгүүлэх уран бүтээлч бол оросын урлагийн хөрс, реализмын мандал дээр ургасан гайхамшигт ховор цэцэг шиг өнөөгийн уран зургийн ертөнцийн маш содон үзэгдэл гэж болно.
Өнөөдөр ихэнх залуу уран бүтээлчид түргэн, хялбар аргаар нэр төр олох гэж урлагийн хавсрага нэр төрөл болох фото, дизайн, заримдаа бүр эстрад, театрын хэлбэр рүү хошуурч буй энэ үед Отгонтүвдэн хэдэн зуун жилийн туршид шалгарсан,