“Биологийн олон янз байдал – Монголика 2013” гэрэл зургийн үндэсний уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Байгалийн амьд биесийн гайхамшгийг гэрэл зурагт буулгах замаар амьд байгалийн онцлог, түүнийг хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх, сонирхлыг төрүүлэх зорилготой уг уралдааныг БОНХЯ, Байгаль хамгаалах сангийн дэмжлэгээр Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг (МШСН) болоод МУИС-аас санаачлан зохион байгуулсан юм.
Ангилал: Нийгэм
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бичсэн Монгол орны тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийнхээ эхний дэвтрийг өргөн барих “Талд ассан түймэр” номын нээлтээ хийхээр болжээ. Номын нээлт энэ сарын 20-нд “Интерном” номын дэлгүүрт болох аж.
Монголын жүжгийн урлагийн түүхнээ нэгэн шинэ хуудас нэмж, найруулагч, жүжигчдийн өндөр ур чадвар, увидас мэдрэмжээр бүтэж буй “Лаа” сэтгэхүйн эротик драм энэ сарын 22,23-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох гэж байна.
Жүжигчин Э.Ууганбаяр анх жүжигчин Б.Баярмааг хараад л дуралсан бөгөөд өөрийн болгож чадалгүй олон жил болсон. Улмаар Б.Баярмаагийн гэр бүл маргаантай байгаа үед гэрлэх санал тавьж салж сарниулах шахдаг…
Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг болж 1995 онд байгуулагдаж өдгөө 1500 гаруй оюутан, суралцагчидтайгаар бакалавр, магистрын түвшинд өдөр, орой, эчнээ хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, 2018 он хүртэл Аттистатчилагдсан “Газарчин” дээд сургууль 2014-2015 оны хичээлийн жилийнхээ элсэлтийг авч эхлээд байна.
Дуучин Селена Гомез болон Жастин Бибер нарын хайрын түүх төгсөөгүй байжээ. Тэд салж нийлсээр өдийг хүрсэн бөгөөд хамгийн сүүлд салахдаа ахин хэзээ ч эргэж нийлэхгүй гэж байсан юм. Гэхдээ хос хоёр эргэн нийлсэн байна. Тэд сүүлийн долоо хоногийн турш энд тэндэхийн үдэшлэг, арга хэмжээнд хамт явж байгаа бөгөөд папарацичуудын дуранд өртжээ.
Монголын хошин урлагийн шилдгүүдийн нэг “Шинэ үе продакшн”-ы уран бүтээлчид хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийгээд сайхан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Тэрбээр ирсэн даруйдаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Дорнод аймгийн дарга нарын талаар нэлээд хатуухан мэдээлэл гаргалаа. Учир нь Дорнод аймгийн театрын сандлуудыг дарга нар нь өмчлөн авч, бүх үзвэрийг үнэгүй үздэг бөгөөд үзээгүй үед нь жирийн иргэд суудаггүй аж.
“Алтан хальс” холбооноос 2013 онд амжилттай зохион байгуулсан “Монголын андерграунд” кино уралдаан энэ жил нэрээ өөрчлөн, олон улсын шинж чанартай “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам болон зохиогдож, Монгол уран бүтээлчдийн богино хэмжээний киног долоо хоногийн хугацаатай хүлээж авахад нийт 33 бүтээл ирсэн байна.
Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар дахин хамтрахаар болжээ. Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан тэд энэ удаа Монголын сонгодог бүтээлүүдийг онцолжээ.
Өнөө цагийн хамгийн алдартай цус сорогч болох Эдвард Каллены дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Роберт Паттинсон дахин дурласан бололтой. Энэ удаа түүний нүд унагасан бүсгүйгээр поп дуучин Кэти Перри тодров. Тав хоногийн өмнө Лос-Анжелес хотод Паттинсоны оролцон тоглосон сүүлийн кино болох “Ровер”-ын нээлт болжээ. Нээлтэд Холливудын олон одод ирсэний дотор Кэти Перри байсан гэнэ.
