“Масс” продакшны бүтээл “Дурлалын магистр” инээдмийн уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно. Энэ киноны зохиолчоор Г.Эрдэнэсүх, найруулагчаар Б.Батзориг нар ажиллажээ.
Ангилал: Нийгэм
Монголын Залуучуудын Холбоо, Хөдөлмөрийн яам хамтран энэ онд 10 мянган залууг ажилтай, орлоготой болгох зорилт тавин хамтарч ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд залуучуудыг бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад оролцуулах ажлыг зохион байгуулж, “Сумын залуус” дэд төслийн хүрээнд залуусыг дөрвөн бэрх баг болгон сумандаа +10 модулийн дагуу ажиллаж эхлэсэн бөгөөд анхны илгээлтийн эзэд ажилдаа ороод байна.
Баянхонгор аймгийн Түүх угсаатан, байгалийн түүхийн музейд 1989 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс түр хугацаагаар үзмэрийн зорилгоор MPC-D107/03 дугаартай Тарбозаврын бүрэн бус хэлхээ ясыг хүлээлгэн өгсөн боловч уг олдворт хийгдэх бэхжүүлэлт, сэргээн засварлах ажил хийгдэлгүй олон жил болсон аж.
“Playtime 2014” наадмыг энэ жил нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор ирэх долдугаар сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.
13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой аж.
Саяхан кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадам Монгол шилтгээнд болж өнгөрсөн. Энэ удаагийн наадамд 18 төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулсан юм. Хоёр уран бүтээл хамаг шагналыг нь түүж авсанд гонсгор яваа нэгэн ч бий.
Зорилго: Хүүхэд залууст зөв амьдралын хэв маягийг сурталчлах. Ингэснээр ирээдүйгээ эрсдэлд оруулж болзошгүй хүчин зүйлсд үгүй гэж хэлэх ухамсартай болгохыг хичээж байгаа явдал юм. Манай аянд хүүхэд, залуусын үлгэрлэн дууриадаг хамтлаг, дуучид оролцож байгаагаараа онцлог болж байна.Хөгжмөөр хүн хүмүүждэг. Залуусын хамгийн хялбар ойлгох “хэл”бол дуу хөгжим юм.Иймээс бид тоо баримт ярьж нуршилгүй, үхнэ зовно гэж цочроон сүүрдүүлэлгүйгээр нэгэн өдрийг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан өнгөрүүлэх гэж байна.
Гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтоо 2014 оны 5-р сарын 3, 4-ний өдрүүдэд “UB Palace”-ийн концертийн их танхимд хийсэн. Хоёр үдэш битүү зрительтэй тоглогдсон тус тоглолтод сэтгэлд хоногшсон хийгээд шинэ залуу үеийн олон сайхан уран бүтээлүүд дуулагдсан нь үе үеийн үзэгч, сонсогчдыг нэгтгэж чадсан юм.
Монгол Япон улсын найрсаг харилцааг улам бэхжүүлэх зорилгоор соёлын харилцааны 40 жилийн ойн хүрээнд зориулсан тоглолт өнөөдөр УДБЭТ-т 19:00 цагт болно.
Энэхүү арга хэмжээг “Трэйдишн Жапан” сангаас зохион байгуулж буй бөгөөд Японы талаас тус сангийн захирал Яхаги Чизүко, бөмбөрийн “Кодо” буюу Миякэ нэрээр дэлхийд дахинд тарсан шилдэг бүтээлтэй хамтлаг, дуучин Мами Мики нар тус арга хэмжээнд хүрэлцэн ирэх юм.
ОХУ-ын Якутад энэ сарын 19- 21-нд болсон олон улсын циркчдийн наадмаас Монголын “Шинэ цирк” төвийн “Отгоо” студийн жүжигчид мөнгөн заан цом хүртжээ. Тэд уг наадамд тэнцвэрийн үзүүлбэрээр оролцсон байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Улаанбаатар уран баримал” наадмыг анх удаа зохион байгуулахаар болсон нээлтийн өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд болсон юм.
.Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон явуулснаар хөшөө барималаар дамжуулан нийтэд хандсан биет нийгмийн зар сурталчилгаа түгээх боломжийг бий болгох, иргэдэд урлагийн боловсрол олгох, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн таатай орчныг бий болгох чухал ач холбогдолтой хэмээн албаныхан онцоллоо.
