Ангилал: Нийгэм

Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар дахин хамтрахаар болжээ. Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан тэд энэ удаа Монголын сонгодог бүтээлүүдийг онцолжээ.

Өнөө цагийн хамгийн алдартай цус сорогч болох Эдвард Каллены дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Роберт Паттинсон дахин дурласан бололтой. Энэ удаа түүний нүд унагасан бүсгүйгээр поп дуучин Кэти Перри тодров. Тав хоногийн өмнө Лос-Анжелес хотод Паттинсоны оролцон тоглосон сүүлийн кино болох “Ровер”-ын нээлт болжээ. Нээлтэд Холливудын олон одод ирсэний дотор Кэти Перри байсан гэнэ.

Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд олон ч ажлуудыг зохион байгуулаад байгаа юм.

Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмж “Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын бүтээл “Миний хайр” романтик уран сайхны кино өчигдөр “Өргөө”, “Тэнгис” кино театруудад нээлтээ хийнэ үзэгчдийн хүртээл боллоо.

Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмж “Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын бүтээл “Миний хайр” романтик уран сайхны кино өчигдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо.

Тус кино зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо, Ц.Золжаргал нар хамтран бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажиллажээ. Тус киноны гол дүрүүдийг жүжигчин Э.Мөнхтөр, Б.Баярмаа бүтээсэн бол жүжигчин Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, Ш.Жавхлан, Ж.Мөнхзул, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар оролцон тогложээ.

Яруу найрагч, сэтгүүлч Ундраагийн Баярсайханы “Танихгүй танил” хэмээх шигшмэл ярилцлагын ном өчигдөр “Интер ном”-ын хоёр давхарт болж өнгөрлөө. Сэтгүүлзүйн салбарт ажилласнаас хойш хийсэн ярилцлагаасаа шигшиж зөвхөн 30 хүнийхийг тус номдоо багтаасан байна. Тодруулбал Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын зэрэг спорт, соёл урлагийн алдартнуудын ярилцлагууд багтжээ.

“Алтан Шонхор” наадмын 5 удаагийн шагналт “Universe Best Songs” наадам 6 дахь жилдээ “Best of the Best” анхдугаар уралдааныг үе үеийн шилдэг оролцогчдын дунд зохион байгуулж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.

Түүхийн сэдэвт уран зохиолын асуудлаар хурц маргаан өрнөх нь бий. Түүхчид, судлаачид нь зарим зохиолчдыг түүхэн үйл явдлыг гуйвууллаа гэж зэмлэн, бодотоор юу юу болж өнгөрснийг хэлбэрэлтгүй дагахыг шаарддаг. Зохиолчид, уран зохиол судлаачид нь болохоор түүхийг хуулах нь буруу, чингэх нь уран бүтээлийн чанар, амтанд хортой, түүхийн сэдэвтэй уран зохиолыг ч уран сайхны сэтгэлгээний хуулинд захирагдан бичих ёстой гэж үзэн сөргөлддөг.