Ангилал: Нийгэм

Энэ зун залуусын хувьд мөрөөдөл биелэсэн зун болж өнгөрөх нь. Дэлхий нэг дуугаар амьсгалж, “FIFA WORLD CUP” гэсэн далбаан дор нэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнц гээд нэг найзтайгаа таарахад хүртэл өчигдөр орой аль баг хожсон бэ гэж мэндлэх болж. Манайх ч удахгүй хөлбөмбөгийн багтай болж дэлхийн аваргад өрсөлдөнө гэсэн мөрөөдөл хүн бүрийн зүрх сэтгэлд байгаа нь тодорхой.

СУИС-ийн нэг ангийн залуус нийлж “Үргээлэг” хэмээх кино хийсэн нь амжилтад хүрч, үзэгчдийг байлдан дагуулсан. Тус киног бүтээсэн уран бүтээлчид нь “Үргээлэг”-ийг кино гэхээсээ илүү төсөл гэж яримаар байна. Үргээлэг гэдэг хөөнө гэсэн үг биш. Энэ бол сэдэл өгөх, сэргээх гэсэн үг шүү дээ. Бидэнд үргээлгээр хөндөх олон зүйл байна.

“Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрахсан” хэмээх мөрүүд тэрлэснийх нь төлөө 2011 онд япончууд түүнийг “Зууны шилдэг 100 яруу найрагч”-ийн нэгээр өргөмжилж байлаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо 2014 оныг Хөвсгөл аймгийн Залуучуудын Эв нэгдлийн жил болгон зарласан байна. Энэ хүрээнд “Оюуны элч” төсөл хөтөлбөрийг 3-р сараас эхлэн нийслэл хотноо хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд орон нутагт энэ сарын 27-оос “Эв нэгдэл-Залуусын оролцоо” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалт нь сум орон нутгийн хөгжилд залуучуудын хөгжлийн бодлого, төлөвлөгөөг тусгах, оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд залуучуудын бодит оролцоог бий болгох, хамтдаа хөгжих гэсэн зорилготой юм.

Олон зууны түүхтэй буриадын уламжлалт ардын урлаг, үндэсний ёс, зан заншлыг өсвөр үе, залуу хойч үедээ уламжлуулан өвлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Алтаргана-2014” бага наадамд “Алтаргана-2014” бага наадмыг Биндэр суманд 2014 оны 06 дугаар сарын 12-13-ны өдрүдэд амжилттай зохион байгууллаа.

Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан залуучуудыг гар бие оролцуулах ажил эрчимтэй явагдсаар байна.

Спортоор хичээллэх, тэр дотроо унадаг дугуй унах давалгааг жинхэнэ утгаар нь өрнүүлж чадаж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлд эрүүл мэндээ хичээж, спортоор хичээллэх сонирхолтой олон мянган залуус дэмжиж нэгдсээр байна. Нийслэл хот маань унадаг дугуйн замтай болчихвол гэсэн бодол иргэн бүрийн толгойд эргэлдэж байгаа болов уу.

Судалгаанаас үзэхэд, Монгол улсад жил бүр 2000-2500 хүүхэд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрдөг. 2 хүртэлх наснаас өмнө эдгээр хүүхдүүд сонсгол сэргээх хагалгаа, эсвэл сонсголын тусгай хэрэгсэл зүүж чадвал насан туршдаа энгийн хүний адил сонсох боломжтой.