Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн эвлэл хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2014 оны 05 сарын 01-нээс 2014 оны 06 дугаар сарын 10-ний хугацаанд зарлаж байна.
Ангилал: Нийгэм
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найзнаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ бямба гарагт тоглоно.
Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий “Учиртай гурван толгой” дуурийг тус театрын хамт олон 80 дахь жилтэй нь учран золгуулж байгаа юм. Их зохиолч Д.Нацагдоржийн гүн агуулгат яруу шүлэг, Б.Дамдинсүрэнгийн уянга төгс тансаг аялгуу хослон бүтсэнээр хүн бүхний сонсох дуртай домогт бүтээл болж чадсан билээ. Д.Нацагдоржийн жүжгийн зохиолуудаас хамгийн их дэлгэрсэн нь “Учиртай гурван толгой” юм.
Цөмийн энергийн газар шилдэг агентлагуудын нэгээр шалгарлаа Монголын төрийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж, амжилтаараа ялгарч буй агентлагуудыг тодруулах аян өнгөрсөн саруудад өрнөж дүнгээ гаргалаа.
Нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуус өөрсдийн хүсэл зорилго, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, бүлэг, клубыг зохион байгуулж, өөрсдийн гэсэн зорилгыг өвөртлөн сайн үйлсийг дэлгэрүүлдэг.
Саяхан байгууллагдаад удаагүй хэрнээ маш олон ажлыг төлөвлөн ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхэлсэн “365” хөдөлгөөний залуус олон хүнд тусламжын гараа сунгаж, бусдад хайрыг түгээсээр байна.
Нийслэлийн 375 н жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн засаг даргын тамгын газар Азийн модель агентлаг хамтран Нийслэлийн их хотын соёлтой залуус бэлтгэх төслийн хүрээнд “ Нийслэлийн Гоо Охин 2014 “ , “Нийслэлийн Өсвөрийн шилдэг Жентелман 2014” ийг шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрллөө.
“Харанга” хамтлаг энэ онд 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус хамтлагийнхан рок, попын тайзнаа 25 жил уран бүтээл туурвисан он жилүүддээ хүндэтгэл үзүүлж, хамтлагийнхаа гишүүн бүрийн бие даасан тоглолтыг өнгөрсөн жилээс үзэгчдэд хүргэж эхэлсэн юм. Эхлээд гитарчин Я.Одсүрэн, дараа нь дуучин Х.Лхагвасүрэн, хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат нарын уран бүтээлээр үргэлжилсэн 25 жилийн ойн тоглолт одоо бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээгийн тоглолтоор үргэлжилж байна.
Солонгосын рэппер эр PSY өөрийн “Hangover” нэртэй шинэ дууг хип хопын од Снуп Доггтой хамт бичүүлжээ. Өдгөө тэд энэ дуундаа хамтарч клип хийлгүүлж байгаа аж. Клипыг энэ сарын 08-ны өдөр олонд толилуулах юм.
“Бид4” хамтлагийн залуус шинэ уран бүтээлүүдээ өлгийдөн аван олон түмэндээ зориулан цацаж эхэлсээр байгаа юм. Тус хамтлагийн анхны цомог “Бид4” нэртэйгээр худалдаанд гарч эхэлжээ. “Бид4” цомгийг табүхэн HI- FI records-ийн салбаруудаас худалдан авах боломжтой.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй “Нээлттэй өдөр”-ийн хүрээнд мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ-ын хамт олон энэ сарын 08-нд 10:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд үйл ажиллагаагаа танилцуулна.
Өөрөөр хэлбэл, энэ өдөр хаалгаа дэлгэх юм. Нээлттээ хаалгааны өдрөөр УДЭТ-ын нийт уран бүтээлч 2013-2014 оны тавдугаар сар хүртлэх хийсэн шинэ уран бүтээлүүдийнхээ талаар үзэсгэлэн гаргаж, “Театр костюмс” загварын шоу хийнэ. Энэ үеэр олон үйл ажиллагааг зохион байгуулж, үзэгчдэд хийсэн ажлаа тайлагнана.
Монголын рок поп урлагийн ертөнцөд 20 жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлагийнхан.
Тус хамтлаг 20 жилийнхээ ойг тохиолдуулан гадаад суугаа монголчууддаа зориулан аялан тоглолтоо толилуулж яваа. Эх орон, ээж аав, элгэн халуун нутаг усаа магтан дуулдаг “Хурд”-ынхан эх орондоо иржээ.
