ССАЖЯ, Ховд аймгийн засаг даргын тамгын газар, Монголын хөөмийн холбоо нар хамтран олон улсын хөөмийн III наадам зохион байгуулах гэж байна. Наадам ирэх долдугаар сарын 20-25-ны хооронд Ховд аймагт болох бөгөөд Гран при шагналыг таван сая төгрөгөөр шагнах бол тэргүүн байранд орсон авьяаслаг уран бүтээлчийг гурван сая төгрөгөөр шагнах юм байна. Уг наадмын зорилго нь хөөмийчдийн ур чадварыг сайжруулах түүнчлэн хөөмийн урын санг баяжуулж ардын авьяастныг тодруулах зорилготой гэнэ.
Ангилал: Нийгэм
Дуучин Рианна “CFDA Fashion awards”-ийн ёслолын арга хэмжээнд ирэхдээ бүх бие нь гэрэлтсэн, 216.000 Swarovski шигтгээрээр чимэглэсэн даашинзээр гоёжээ.
Анх 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ.
“Энхрий”, “Зөөлөн хайр”, “Зүрхэнд” зэрэг уран бүтээлүүдээр нь дуучин A Cool буюу Б.Анхбаярыг олон хүн сайн танина. Тэрээр өнгөрсөн жил өөрийн бие даасан “Зүрхэнд” тоглолтоо сонсогч фэнүүддээ хүргэсэн билээ. Тэгвэл дуучин A Cool дахин бие даасан тоглолтоо хийхээр зэхжээ. Гэхдээ энэ удаад “VIP” тоглолтоо “VIP” сонсогчиддоо хүргэнэ гэнэ шүү.
Blue Moon арт галерейгаас санаачлан нийт уран бүтээлчдийн дунд дүрслэх урлагийн бүх төрлөөр бүтээгдсэн “БИДНИЙ УЛААНБААТАР” сэдэвтэй уран бүтээлийн үзэсгэлэнг 2014 оны 06 сарын 28-07 сарын 06-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаануудаа зохион байгуулж байгаа бөгөөд сар бүр зохион байгуулах ажлаа ил тод зарладаг юм.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Blue Moon арт галерейгаас санаачлан галерейн гишүүн уран бүтээлчид хамтран 2014 оны 6-р сарын 01-ны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан “БИДНИЙ ЕРТӨНЦ”өдөрлөгийг энэ жил анх удаа амжилттай зохион байгууллаа.
Монголын рок, попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ 6 сарын 13-ны 19 цагт UB Palace их танхимд “HARANGA & Puje Drum Show” нэртэй бие даасан тоглолтоороо хамтлагийнхаа үзэгч сонсогчдодоо бэлэг барихаар болжээ.
Монголын хошин урлагийн ууган хамтлаг “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид “Аладдины шидэт дэнлүү” адал явдалт жүжгээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдөрт зориулан тавдугаар сарын 29-нд нээлтийн хийж Монголын хүүхдийн ордоны тайзнаа өдөр бүр тоглож үзэгчдийг жинхэнэ байлдан дагууллаа.
