Ангилал: Нийгэм

Өчигдөр “365” хөдөлгөөний залуус аав, ээжийнхээ нүд нь болж буй 300 хүүхдийг баярлуулж баяр дээр нь баяр хөөр нэмжээ.

Нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуус өөрсдийн хүсэл зорилго, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, бүлэг, клубыг зохион байгуулж, өөрсдийн хэр хэмжээнд таарсан хүмүүнлэгийн аян өрнүүлдэг билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав.

Анхны цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа”В” продакшны артист “Бид4” хамтлагийнхан дахин нэг шинэ уран бүтээлээрээ үзэгчиддээ бэлэг барихаар зэхжээ.

Энэ удаад тэд “Бид4” цомогтоо багтсан “Шүтээн” дууныхаа клипийг дэлгэх юм байна. Уг клипийг “Creative motion” студи бүтээж байгаа бөгөөд зураг авалт тун удахгүй дуусах аж.

Энэ сарын 7-нд МҮЭСТО-нд “Маск” продакшны залуу уран бүтээлчид “Буратино” хүүхдийн жүжгийг ядуу, өнчин болон асрамжийн газрын хүүхдүүдэд зориулж үнэ төлбөргүй тоглосон билээ. Тэдний энэхүү сайн үйлс нь эцэг эхгүй, амьдралын хүнд хэцүүг хар нялхаараа туулж яваа олон бяцхан хүүхдүүдийг баярлуулсан сайхан үйл хэрэг болж өнгөрсөн.

Найруулагч Б.Цогт­баярын бүтээл “Луйвар” кино дэлгэцнээ гарч эхэл­жээ. “Зохиомж” дээд сургуулийн захирал, Мон­голын үндэсний кино ур­лагийн академийн ерөн­хийлөгч түүнтэй шинэ бү­тээлийнх нь талаар ярилцлаа.

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд 2014 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг эхлүүлэх гэрээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.

Залуу дуучин Селена Гомез “UNICEF”-ийн гишүүдтэй Непал айлчилж сайн үйлсийн аянд оролцож байгаа аж. Айлчлалынхаа үеэр дуучин бүсгүй тус улсын бага сургуулийн сурагчидтай уулзаж, тэдэнтэй тоглон, хэдэн цагийг хамт өнгөрүүлсэн байна. Мөн тэрээр тус сургуулийн 100 гаруй сурагчдад хичээлийн хэрэглэл болон 75 мянган ам.долларын хандивлажээ.