Ангилал: Нийгэм

МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА М.Отгонгэрэл нарын хамтарсан “Зүрхэндээ” тоглолт 4-н сарын 8-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.. Тоглолтод дуучин Эрдэнэдалай, Солонго, цэнгээнт бүжгийн “Улаан Сарнай” хамтлаг Монголын хүүхдийн ордны сурагчид оролцох аж.

Дархан хотын “Оюутан мисс” тэмцээн 13 жилийн дараа дахин зохиогдохоор боллоо. Нийгмийн Ардчилсан Монголын Оюутаны холбоо, “ТАНСАГ МОДА” загварын агентлагтай хамтран 2014 оны 4-р сарын 11-нд Дархан хотноо зохион байгуулахаар болжээ

Дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэл, омогшил бахдалын эзэд болсон Монгол поп опера “УВЕРТЮРА” хамтлаг 5-н жилийн ойдоо зориулж монгол орон даяар аялан тоглолтоо хийхээр болсон билээ. Өнгөрсөн жил Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анхлан тоглож үзэгчдийн хүсэлтээр Улаанбаатар паласын их танхимд дахин тоглосон “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” нэртэй амьд тоглолтоо ийнхүү монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ толилуулах юм.

МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо есөн өдөр толилуулж, олон түмнийг ёстой л нэг байлдан дагуулсан.Тэгвэл тун удахгүй “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтоо хедее орон нутгийн фэнүүддээ хvргэх гэж байна