Монголын дууны урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож олон гайхалтай уран бүтээлүүдээрээ дуунд дуртай, дуучин түмний хайр хүндлэлийг хүлээсэн Улсын Филармонийн гоцлол дуучин, “Voice group”-ын ахлагч, МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо 2014 оны 4 сарын 11-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглохоор товоо зарлалаа.
Ангилал: Нийгэм
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх буддын гүн ухааны Дашчойнпэл дацангийн тэргүүн, гавж Содномын Гантөмөртэй уулзаж ярилцлаа. Тэрбээр монголчуудын сүсэг бишрэлийн дээд болсон Алтангэрэл судрын тайлбар, учир шалтгааны тухай өгүүлэх лекцээ тун удахгүй хийх гэж байгаа юм.
Монгол поп опера “УВЕРТЮРА” хамтлаг 5-н жилийн ойдоо зориулж монгол орон даяар аялан тоглолтоо хийхээр болсон зарласан билээ. Тэрээр “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” нэртэй амьд тоглолтоо ийнхүү монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ толилуулах бөгөөд тус аялан тоглолтынхоо эхлэл болгож ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Зүүнхараагийн “Мөнгөн хараа” чуулгад 19:00 цагаас, 13-нд Дархан хотын “Залуучууд” театрд 19:00 цагаас тус тус тоглох нээ.
Төгөлдөр хуурч Б.Оюугийн “Шопены үдэш” тоглолт маргааш 19 цагаас Улсын филармонид болно. “Шавь маань нэрт хөгжмийн зохиолч Ф.Шопены нэлээд хүнд хүнд зохиолыг тоглож байгаа” гэж удирдагч багш С.Саянцэцэг хэлж байна.
Монголын циркийн урлагийн өнөөгийн байдал болон цаашид хэрхэн хөгжих, сургалтын асуудлаа яаж шийдэх, орон зай, байр шаардсан үзүүлбэр үүдээ хэрхэх зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр Монголын циркчид чуулахаар болжээ.
Хошин урлагийн хамгийн отгон “Эмоци” продакшн цоо шинэ шоу тоглолтоо МҮЭСТОрдонд 4 дүгээр сарын 7-ноос өдөр бүр 19:00 цагаас тоглох гэж байна.
Эрч хүч, шинэлэг бүхнийг санаачлан богинохон хугацаанд үзэгч, фенүүдтэй болж чадсан авъяаслаг уран бүтээлчид маань “Хамтдаа гэгэлзье” нэртэй инээдмийн шоу тоглолтоороо хаврын анхны бэлгээ барьж байна.
Хошин урлагийнхан инээдмийн баярыг тохиолдуулан “The Best of Comedy” наадмыг амжилттай зохион байгуулж, инээд хөөр, аз жаргалаар бялхсан нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.
Хүн байгалийн нандин холбоосыг уран тансгаар илэрхийлж чадсан “Анирлагч” зориод ирсэн хэн бүхний сэтгэлийг анирлаж зүрхэнд хоногших чансаатай уран бүтээл чадсан нь кино сонирхогчдыг ихээр хорогдуулсан бололтой. Нээлтээ хийсэн өдрөөсөө л билетийн сураг тавьж эхэлсэн “Анирлагч” кино театруудад хэдийгээр гарч дууссан ч үзэгчдийн эрэл сурал, хүсэлтийн дагуу Тэнгис кино театрийн дэлгэцнээ дахин гарахаар болсон байна.
Нийслэлчүүд өнгөрсөн гуравдугаар сард гэрэл зурагчин А.Түмэнжаргалын гэрэл зургаар дамжуулан Төвд орноор аялсан билээ. Тэрбээр Төвдийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнгээ Уран зургийн галлерейд гурван өдрийн турш дэлгэсэн юм. Энэхүү үзэсгэлэнгээрээ Төвдөөр хийсэн аяллынхаа болон Монголын үзэсгэлэнт байгаль, аж байдлын тухай 100 шилдэг гэрэл зургийг дэлгэн харуулсан.
Аврага хүний араг яс олджээ
