Монголын олон хүүхэд, залуусын хувьд даган дуурайх үлгэр дууриал нь солонгос киноны жүжигчид болоод байгаа билээ. Тэд солонгос савангийн дуурийн жүжигчдийн өмсөж зүүдгээс эхлэн тэдний зан ааш ба ярих, инээхийг хүртэл дуурайна. Харин энэ долоо хоногт монгол хүүхдүүдийн шүтдэг үлгэр дууриалал гэх солонгос кино “оддын” нууц, гунигт амьдрал олонд ил боллоо.
Ангилал: Нийгэм
МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо есөн өдөр толилуулж, олон түмнийг ёстой л нэг байлдан дагуулсан.
“Mongolian cover” special week ирэх ням гарагт буюу 3 сарын 30-нд 19.00 цагаас NewYork ресторанд болох гэж байна. Энэ удаагийн “Special Week 10”-аар алдарт Никитон хамтлагийн дуунуудыг шинэ үеийн залуус дуулан хүргэх юм.
Амьд хөгжмийн хорхойтнуудын цугларалт удахгүй 2014 оны 3-р сарын 28 өдөр 12 цаг 05 минут “Нисванис” хамтлагийн зохион байгуулдаг Монголын амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээж буй “NisNis Fest 2014” тоглолт ирэх сарын 9-нд UB Palace-ийн “Royal Hall” танхимд 19:00 цагаас болно.
Дуучин Рианнагийн нэр үүрд Крис Браунтай холбоотой байх бололтой. Тэд олон удаа салж нийлж байсан. Мөн тэдний нэр томоохон дуулианд холбогдсон билээ.
Залуучууд сүүлийн үед өөрсдийн сонирхлоороо нэгдэж клубуудыг ихээр байгуулдаг болсон билээ. Залуучуудын энэхүү үйл ажиллагааг дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах олон ажлуудыг зохион байгуулах зорилгоор Монголын залуучуудын холбоо энэ сарыг Клубүүдын сар болгон зарласан аж.
Монголын үе үеийн эмэгтэй зохиолчдын яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, мюзикл, дурсамжийн ном нь бүсгүй хүний баяр жаргал, амьдралын зовлон гуниг аль алиныг нь ухааны цар, бодол бясалгал, сэрэл мэдрэмжээрээ туурвин бүтээж ард түмэндээ Монголын зохиолчдын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан барьж байгаа сэтгэлийн бэлэг ажээ.
Булган аймгийн Могод сумын иргэн Ц.Уранцэцэг “Эрүүл, аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институтээс зарласан Ази Номхон далайн кино, өгүүллийн уралдаанд шалгарч тус институтээс олгож буй “Электрон ном уншигч”-ийн эзэн болж, ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагнал хүртлээ.
ОХУ-ын Пермь хотын Дуурь, бүжгийн театр арвангурав дахь жилдээ олон улсын балетын жүжигчдийн “Арабеск” наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадамд 24 орны 196 балетын одод оролцох мэдүүлгээ өгчээ.
УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нарын хамтарсан “TRE TENORI” сонгодог концерт өнөөдөр 19:00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно. Тус тоглолтонд УДБЭТ-ын найрал дуучид, симфони найрал хөгжим оролцох бөгөөд Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Масне, Р.Леонкавалло, Ж.Бизе, Э.Куртис, С.Кардилло, А.Лара, Л.Мөрдорж нарын бүтээлүүдээс эгшиглүүлэх юм байна.
