Ангилал: Нийгэм

Дэлхийн кино технологийн томоохон шийдэл IMAX кино театр монголд тун удахгүй байгуулагдахаар болсон сайхан мэдээг дуулгаж байна. Ингэснээр кино сонирхогчдийн хувьд киноны үйл явдал, өрнөл, өнгө дүрсийг илүү бодитоор мэдрэх боломжтой болж байгаа юм.

Энэ бүсгүй өөрөөсөө өндөр хөгжмөөр тоглодог. Түүний хүүхэд байхаасаа сурч өнөөг хүртэл тоглож, дэлхийн болон Монголын сор болсон хөгжмийн бүтээлүүдийг тоглож үзэгч, сонсогчдод хүргэдэг энэ зэмсэг нь хоёр метр орчмын өндөртэй. Босоогоороо тоглоно.

Дөрвөн жилд нэг удаа болдог “Надежда” олон улсын хөгжимчдийн тэмцээнд манайхаас 20 гаруй сурагч оролцохоор болжээ. Оролцогчид төгөлдөр хуур, үлээвэр, ардын болон утсан хөгжмийн төрлөөр 12-15, 16-25 насны ангилалд өрсөлдөх аж.

Реалити шоуны од Ким Кардашиан болон түүний сүйт залуу Канье Уэст нар “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Энэ нь Кимын хувьд мөрөөдөл нь байсан гэнэ. Тэрээр сэтгүүлийн нүүрийг чимэхдээ “Lanvin” брэндийн цагаан даашинз өмсөж харин сүйт залуу нь “Saint Laurent” брэндээр гоёсон байна.

Домогт “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус хамтлагийн уран бүтээлчид хамтлагийнхаа ойд зориулан бие даасан тоглолтоо өнгөрсөн жилээс цувралаар хийж байгаа юм. Тэгвэл ирэх зургаадугаар сард тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ бие даасан тоглолтоо хийх нь ээ.

Өдөр шөнө тэнцдэг энэ өдөр Казах түмэн Нарны Буюу Наурызын баяраа тэмдэглэж байна. Зах зээлийн үед Наурызын баяр тэмдэглэхийг хорьсон ч ардчилал сэргэснээр Казах түмэн Нарны баяр Наурызыг тэмдэглэх болсон билээ.

Хишигбаярын Оюун-Эрдэнийн “Гуталчин” ингэж хэлэв лекц маргааш буюу энэ сарын 23-ны 19:00 цагаас “UB PALACE”-ийн их танхимд болно.

Тэрбээр “Би траншейны архичин байсан бүхнийг тэгээс эхэлсэн” гэж илэн далангуй ярилцсан нэвтрүүлгийг өмнө уншигч та бүхэндээ хүргэсэн билээ. Түүний үзэж туулсан бүхэн ухаарал, хайртай хоршиж хорвоо дээрх хамгийн гайхамшигтай амьдралыг түүнд заяажээ. Тэрбээр Эрдэнэт хотын “Наалдан пад” гутлын салоныг үүсгэн байгуулаад зогсохгүй үргэлжлэх амьдралын уртад “Суу-Ариг” гутлын үйлдвэрийг хүртэл нээн ажиллуулж олон хүнийг ажлын байраар хангасан ачтай буянтай сайхан ажил хийж яваа нэгэн.

Үндэсний соёл урлагаа хөгжүүлж, мэргэжлийн төвшний цогц бүтээл туурвих зорилготой “Ethnosphere” төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн зөвлөл болон мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчид, загвар зохион бүтээгчид, зураачдыг хамтатгасан энэ төслийн нээлт ирэх сард болох аж.