Монголын кино урлаг 1936 онд анхлан гал голомтоо асаасан түүхтэй. Тэр жил Ленинградын кино студийн найруулагч И.Трхуберг тэргүүтэй хэсэг уран бүтээлчид манай улсад ирж “Монгол хүү” киног хийсэн нь Монголын кино урлагийн түүхэнд анхны хар цагаан уран сайхны кино гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингэж л үзэгчид кино гэх шинэхэн урлагийг өлгийдсөнөөс хойш өдгөө 80 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын кино урлаг сэргэсэн, мандсан, зогссон, унасан олон шалгуурыг давж өнөө бидний үед ирээд байна. Өнөөдөр өдөр бүр Монголын, Холливудын шинэ кино нээлтээ хийдэг. Үзэгчид ч ямар бүтээлийг нь үзэх вэ гэдгээ мэддэг болчихсон цаг үе. Харин 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр тийм байсангүй. Улаанбаатартаа л номер нэг “Ард” кино театрт ямар бүтээл гарна түүн рүү л хошуурдаг байсан үе. Билет авах гэж дугаарлана. Хэд хоног хүлээж байж өнөөх киногоо үзнэ.
Ангилал: Уртын дуу
Оскарын шагналт жүжигчин, дэлгэцийн урлагийн амьд домог гэгдэх Роберт Редфорд 81 настайдаа жүжигчний карьериа өндөрлүүлж, тэтгэвэрт гарч байгаагаа зарлалаа. Тэрбээр хамгийн сүүлд ‘The Old Man & The Gun’ кинонд банк дээрэмдсэн хэргээр шоронд орсон хэрэгтэн 60 жилийн дараа шоронгоос оргосон хөгшин эрийн дүрд тоглосон байна.
“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн соло карьер тун ч амжилттай яваа. Эрс өөрчлөлт хийхээс огт айдаггүй хэмээн өөрийгөө тодотгодог дуучин бүсгүй маань өчигдөр /2018.08.06/ гаргасан “Do it” уран бүтээлээрээ үүнийгээ дахин батлах шиг боллоо. Тэрбээр охид залуусын нүдийг дэгжин стилиэрээ гайхуулаад авсан юм. Түүний “Do it” клип цацагдсан цагаасаа олноос магтаал, зэмлэл хоёрыг зэрэг хүртэж явна. Учир юу гэвэл зарим фенүүдийнх нь зүгээс “Дуулалт гэхээсээ илүү стиль имиждээ ихэд анхаарсан байна” , “Дуу үнэндээ онцгүй байна. Хоолойны хүчээрээ биш стиль имижээрээ онцгойрч байна” гэсэн шүүмжлэлийг илэрхийлэх болсон.
АНУ-ын жүжигчин, найруулагч, загвар өмсөгч Элизабет Бэнксийн найруулах “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны шинэчилсэн хувилбарт жүжигчин Кристен Стюарт тоглохоор болсон тухай “Сони Пикчерс” компани мэдээлэв. Уг кинонд Кристен Стюартаас гадна Наоми Скотт болон Элла Балинска нар гол дүрд тоглох юм байна. Элизабет Бэнкс нь энэхүү киног найруулж, зохиолыг нь хамтран бичиж байгаагаас гадна сахиусан тэнгэрүүдийн шинэ адал явдал бүхий кинонд Босли-гийн дүрийг мөн бүтээх аж.
Өнгөрсөн зургаадугаар сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн White Rock Center-т нэгэн томоохон тоглолт толилуулахад бэлэн болжээ. Танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтын гол эзэд нь эрч хүчтэй Поп дива С.Наран, уянгалаг зөөлөн Б.Баярцэцэг нар юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа. Уламжлал ёсоор лам нар ном хаялцан, мэтгэлцэж, балин тосон урлалын тэмцээн зохиогдсон. Түүнчлэн цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд боллоо. Мөн Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 256 бөх барилдаж, их нас, жороо морьдын уралдаан болов. Хүй долоон худагт дотоод гадаадын жуулчдад зориулсан аялал жуулчлал, шашны эд зүйлс, Гандантэгчэнлин хийдийн үзэсгэлэн болсон юм.
“Соёлын өвийг хамгаалах, сурталчлахад хурлын байгууллагын үүрэг оролцоо, харилцаа хамтын ажиллагаа” сэдэвт форумын ес дэх удаагийн үйл ажиллагааг Монгол улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг Төв аймгийн ИТХ, ЗДТГ зохион байгуулж байгаа юм. Форумд таван орны 10 мужийн 100 гаруй төлөөлөгч болон бусад аймгуудын ИТХ-н дарга нар оролцож байна. Нээлтийн үеэр аймгийн ИТХ-н дарга Ц.Энхбат “Манай улс 1990 оноос дэлхий дахинд нээлттэй болж, олон улсын конвенциудад нэгдэн орсон нь соёлын өвийг хамгаалах болон түүний эрх зүйн орчинг бүрдүүлэхэд эргэлт болж, түүх соёлын үнэт дурсгалаа “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлэх тэдгээрийг хадгалж хамгаалах сэргээн засварлахад мэргэжилтний болоод хөрөнгийн талаар олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг авах таатай боломж нээгдсэн” хэмээн онцлов. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр дээрх түүх соёлын дурсгалаас улсын хамгаалалтад 15, аймгийн хамгаалалтад зургаа, орон нутаг, сумын хамгаалалтад 94 түүх соёлын үл хөдлөх дурсгал байдаг аж.
Мэдээлэл дунд төөрөгдөх нь хаа сайгүй байх болжээ. Шашин, ёс заншлын хэмээн тодотгосон, “Даншиг” гэж нэрлэсэн наадамд хөрөнгө, хүч, цаг хугацаа нэлээд зарцуулдаг ч олон түмэнд хүрэх нь бага, үзэгч цөөн, ер нь ач холбогдол төдийлөн харагдахгүй байгаа талаар манай сэтгүүлч өмнө бичсэн нь явсаар нийслэлийн удирдлагын сонорт хүрсэн. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга С.Амарсайхан наадмын дараах ийм арга хэмжээнд хэрэгтэй гэдэг дээр албаны хүмүүстэй санал солилцсон байна билээ. Даншиг болдгоороо болох байх. Үүний зэрэгцээ “Нүүдэлчин Монгол” гэж бас нэг наадамтай болох нь уу, хаанахын хэн, юунаас “ухаад” гаргаад ирэв, ийм олон наадмаар яах нь вэ гэсэн асуудал босож иржээ. Үүнийг “Даншиг”-тай адилтгахын аргагүй.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол судлалын үндэсний зөвлөл хамтран жил бүр зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ. Даваа гарагт болсон зуны сургуулийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх Б.Ганбат, Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар болон 11 орны 30 залуу монгол судлаачид оролцлоо. Тодруулбал, энэ оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Япон, ХБНГУ, Унгар, Лаос, БНАСУ, БНСУ, Турк зэрэг 11 орны 16 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутан оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.
Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/196 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157; А/19 дугаарт хамтарсан тушаалыг тус тус үндэслэн “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадмыг хамтатган 2018 оны 08-р сарын 11-15-ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулагдах гэж байгаа билээ.