Ангилал: Нийгэм

Валентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал “Хайр намайг хөтөлсөн юм…” драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо 2018 оны 09 дүгээр сарын 21,22,23-нд “Corporate Convention Centre”-ийн концертын танхимд хийсэн билээ. Тоглолтонд түүний зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдсон бөгөөд Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцож нэгэн тансаг үдшийг үзэгчдэд бэлэглэсэн билээ. Тэгвэл Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Хязгааргүйн цаана” амьд тоглолтоо сар шинийн баярын өдрүүдэд Боловсрол телевизээр дамжуулан фенүүддээ хүргэх гэж байгаагаа зарлалаа.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээлээ.

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 91.5 хувийн саналаар дэмжин томилсон билээ.

Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс 2014 онд санаачлан, СУИС болон салбарын яамны зүгээс дэмжиж, 2016 онд “Дүрслэх урлаг”, “Шашин соёл”, 2017 онд “Музей” боть хэвлэгдэж, олны хүртээл болоод байсан юм.

“Let it be” дууг хийх явцын видеонд тулгуурлан Английн домогт Битлз хамтлагийн тухай баримтат кино хийхээр болжээ. Битлз нь 1969.01.30-ны өдөр сүүлийн удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр тоглож байсан бөгөөд үүнээс яг 50 жилийн дараа буюу өчигдөр тус хамтлагийн албан ёсны веб хуудсан дээр баримтат кино бүтээх болсон тухай мэдээллийг хүргэсэн байна.

М-Си-Эс групп 25 жилийн ойгоо тохиолдуулан Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, таван жилийн хугацаанд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2019 онд театр, хөгжмийн урлагийн чиглэлээр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн зорилт, арга хэмжээг төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өөрийн байранд зохион байгууллаа.

Соёл, урлагийн газар МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч, доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 5 музейд “Виртуал музей” төслийг хэрэгжүүлээд байна.