Ангилал: Нийгэм

Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин, нэрт бүжиг дэглээч, монгол бүжиг судлалыг үндэслэгчдийн нэг, бий биелэгийн “Хатан эх” Дунжаагийн Нанжид 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, монголын бүжгийн урлаг, соёл, урлагийн салбарт хүнд гарз тохиолоо.

Корпорейт хотел энд конвеншн центр “Хурд” хамтлагтай хамтран 03 дугаар сарын 08-ны өдөр мартын 8-ны баярын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг мартын 8-ны үдшийг “Хурд” хамтлагийн дууг сонсон гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо оройн зоог барин нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.

“Жүжиг мэт амьдралд-Амьдарч буй мэт жүжиглэсээр орших” хэмээн өгүүлэх “Бүсгүйн зурвас” цоо шинэ нийгмийн драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдах гэж буй. Нийгэмд нэлээдгүй хүлээлтийг үүсгэж байгаа “Бүсгүйн зурвас” жүжгийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

“Миний ах атаман”, “Зүрхний хилэн”, “Байтаг Богд” зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Фантастик” продакшны уран бүтээлчид шинэ дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. Бүгд найрамдах Вьетнам улсын “NV film”-тэй хамтарсан “Хувь заяаны дуудлага” нэртэй кино тус улсын Хо Ши Мин хотод өчигдөр нээлтээ хийжээ. Уг кинонд Вьетнам жүжигчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллажээ.

Шашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм. Эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд нар ажиллажээ. Жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц уг жүжгийг санаачилсан байна.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс өнөөдөр 5 дах удаагийн хуралдаанаараа тооллогын ажлын явц, салбар комиссоос улсын комисст хандаж албан бичгээр гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэж, салбар комисст арга зүйн зөвлөмж зөвлөгөө өгч, хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг хүргүүлж ажиллахаар боллоо.

Музейн нээлттэй өдрүүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу өнгөрсөн оноос гуравдугаар сарын эхний долоон хоног олон нийтэд нээлттэй, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн тухайд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 3 дугаар сарын эхний долоо хоногийн 1-3-ны өдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах юм.

“Орчлон” сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Эгшиглэнт Орчлон 2019” шүлгийн наадам 18 дахь жилдээ гурван үе шаттайгаар амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмын нэгдүгээр шатанд 3-5 дугаар ангийн 128, 6-8 дугаар ангийн 124, 9-12 дугаар ангийн 64 сурагч оролцож, хоёрдугаар шатанд нийт 151 сурагч шалгаран авьяас билиг, үгийн урнаар уралдав.

Өмнөд Солонгосын Засгийн газар “К-поп одод ижил төрхтэй” хэмээн шүүмжилж, хөгжмийн энэ салбарыг солонгоруулах зорилгоор ерөнхий чиглэл гаргасан ч шүтэн бишрэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулсан учир татаж авахад хүрчээ.

Ирэх гуравдугаар сарын 1-нд Монголын хэд хэдэн уран сайхны кино зэрэг нээлтээ хийхээр төлөвлөж байна. Олны анхаарлыг татаж буй киноны хувьд “Хувьсал” продакшны уран бүтээлчид хоёр хуваагдан тус тусын дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж буй явдал юм. Мөн Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх “2000” хэмээх түүхэн кино болон “Бүсгүйн зурвас” драмын жүжиг үзэгдийн дунд их хүлээлт үүсгээд байна. Ингээд ирэх сард нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүдтэй танилцуулъя.