Ангилал: Нийгэм

Найруулагч Д.Золбаярын бүтээл “Аравт” түүхэн кино олон улсын кино фестивальд оролцох эрхээ авчээ. Уг фестиваль ирэх дөрөвдүгээр сард БНСУ-д болох юм байна. Одоогоор уг фестивальд 100 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа тухай мэдээлжээ.

Хүн төрөлхтний суут хөвгүүн Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан Улаанбаатарт болж байгаа.. “Ф.Шопен ба XXI зууны Монгол” хэмээн нэрийдсэн уг уралдааны нээлт ХБК-ийн концертын хоёрдугаар танхимд ёслол төгөлдөр болсон юм. Өчигдөр эхний өдрийн сонсгол явагдсан бөгөөд уралдаан энэ сарын 28-нд өндөрлөнө.

“Анхны үнсэлт” мюзиклын албан ёсны хэвлэлийн хурал 2 сарын 28-нд 12:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулагдахаар зарлагдлаа. Хэвлэлийн хуралд Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, МУСТА, ОХБУлсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү нарын тэргүүтэй мюзиклын уран бүтээлчид оролцож мэдээлэл хүргэх юм байна.

Авто машин эзэмшигч, жолооч нарын талархалыг хүлээж 2013 оны шилдгийн шилдэг “Авто засварын төв”-өөр шалгарсан “ФОРВАРД МОТОРС” компани нь нийт үйлчлүүлэгч, жолооч нартаа талархалаа илэрхийлж хавар цагийг угтсан бэлэгтэй урамшуулалтай худалдаа зарлаллаа. Тэрээр Япон, Америк, Герман зэрэг улс орнуудын авто сэлбэгийн томоохон үйлдвэрүүдээс, албан ёсны эрх, гэрээтэйгээр борлуулж буй оригнал Япон авто сэлбэгээс 100.000-с дээш төгрөгний худалдан авалт хийсэн хүн бүрт 5-20%-ийн бодит хямьдрал, бараа сонгох эрх. Мөн “KYB” брендийн /3+1/ 3ш амортизатор худалдан авсан тохиолдолд 1ш амортизатор үнэгүй бэлгэнд авах аж.

Өнөөдөр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл нар хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. ЮНЕСКО /Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага/ нь дээр дурдсан салбарууд мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх замаар үндэстэн хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох, үндэс угсаа, арьс өнгө, хүйс, хэл соёл, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан хүний эрх, эрх чөлөөг хангаж харилцан хүндлэлийг бий болгох, цаашлаад дэлхийд энх тайвныг тогтоохоор ажилладаг юм.

Монголын хошин урлагийг өнгө төрхийг өөрчлөн шинэ түвшинд гаргасан шоуг “Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг уран бүтээлчид туурвисаар байгаа. УДЭТ-ын жүжигчнээр овоглогдож явсан Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар өөрсдийн байгуулсан “Мөрөөдлийн театр”-ынхаа нээлтээ Оросын зохиолч Ванпиловийн “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжгийг тайзнаа тавьж анхны тоглолтоо үзэгчдэд хүргэсэн билээ. Энэхүү анхны уран бүтээлээсээ хойш “Хайртай бол эргэж хараарай”, “Гээсэн хайраа аваарай”, “Тэр чинь би”, “Амьдрал өөрөө бэлэг” зэрэг шоу тоглолтоо үзэгч олондоо хүргэсээр энэ жил 3 жилийнхээ ойтой золгож буй билээ.

Барак Обама 1961 онд Хавай мужийн Хонолулу хотод төрсөн бөгөөд тэнд амьдралынхаа эхний хэдэн жилийг өнгөрөөжээ. Түүнийг хорвоод мэндлээд хэдэн жил өнгөрсний дараа эцэг эх нь салсан юм. Обамаг 6 нас хүрэхэд ээж нь дахин гэрлэсэн. Энэ удаад Индонез хүнтэй. Тэрээр ээж, дүү охин болон хойд эцэг Лоло Соэторотой Индонез рүү нүүжээ. Тэнд 4 жил амьдарсан бөгөөд Жакартагийн улсын сургуульд сурдаг байсан ажээ.

Урлагийн сайхан хосуудын тоог нэгээр нэмсэн хосууд бол “Мотив” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр болон түүний эхнэр “Эмоци” продакшны жүжигчин Ж.Тэгшжаргал нар билээ. Эрдэнэбаяр буюу Жижгээ дуулахын хажуугаар “New Mass” клубыг ажиллуулан бизнест хөл тавьсан нэгэн.

“Харанга” хамтлагийн 25 жил болж буйг тохиолдуулан хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээлээ туурвиж буй бөгөөд дуучин, СТА Х.Лхагвасүрэн “Монгол ээж” шинэ цомгийн баяр болгож бүх сайхан ээжүүддээ зориулан 3 сарын 5, 6-нд амьд тоглолтоо хийхээр боллоо. Тоглолтонд “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд ээжийн тухай олон сайхан дуутай, поп дива МУГЖ Т.Ариунаа болон МУСТА Х.Оюунбилэг нар урилгаар оролцох юм.

Алдар нэртэй гэх тодотголтой хүмүүс сүүлийн үед сонин содон үйлдэлүүд их хийдэг болсон. Энэхүү үйлдэлүүдийн нэг нь бол үнсэлцэх юм. Дуучин Мадона, Бритни Спирс нар ч тайзан дээр үнсэлцэж тухайн үедээ багагүй шуугиан тарьж байсан бол энэ удаад Дуучин Майли Сайрус , Кэти Перри нар үнсэлцэж мөн л дуулиан шуугиан тариад байгаа гэнэ.