Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Блью мүүн” арт галерейгаас санаачлан хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд “Цэцэгс” үзэсгэлэн зохиож буй. Үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ ийнхүү мэндчилж байгаа ажээ.
Ангилал: Нийгэм
“Харанга” хамтлагийн дуучин МУСТА X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог бидний гар дээр ирлээ. Энэ цомог нь түүний тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд”, зэрэг дөрвөн цомог гаргасан.
Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг дуу болгосон хамтлаг, уран бүтээлч цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн их анхаарал хандуулж, олон нийтэд хүргэсэн нь Монгол поп опера “Увертюра” хамтлаг билээ. Увертюра хамтлаг Монгол хүн бүрийн мэддэг энэхүү гайхалтай бүтээлийг амилуулахдаа оюуны бүтээлийг дээдлэн албан ёсны гэрээ байгуулж, “Анир” студийн захирал, МУСТА Б.Алтанхуягаар аялгуу хийлгэж олны хүртээл болгосон.
Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Хэмжээ хязгаараа алдсан зүйл утга учраа бас алддаг. Утга учраа алдаад ирэхээр үр дагавар нь эерэгээсээ эсрэг рүү тэмүүлж эхэлдэг. Энэ нь ялангуяа завсрын, түр хугацааны зүйлд бүр их хамааралтай. Тэгвэл Монгол Улсын нэг системээс нөгөө рүү шилжих шилжилт яг ийм байдалд орчихоод байна.
Этгээд хэл үг, хэнэггүй төрх, нэмэлт хачиргүй шудрага яриагаараа олны таашаалд нийцдэг реппэр “GEE”-д Мөрөөдлийн театрын уран бүтээлчид шавь орсон гэнэ шүү. Хамгийн анх “Ээжийн дайсан” киноныхоо хадам ээж дуун дээрээ хамтарч ажиллан багш шавийн барилдлагтай болсон аж. Инээд бэлэглэх дуртай мөрөөдлийн театрынхан багагүй цоглог хип хопчид гэдгээ сүүлийн өдрүүдэд үзэгчиддээ харуулаад байгаа. Тус театрын хамт олон гурван жилийн инээд буюу “Шилдгийн шилдэг” үзүүлбэрүүдээсээ бүрдсэн тоглолтондоо дахин хип хопоор үглэсэн нь үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авч шаггүй хип хопчид гэх үнэлгээг аваад байгаа юм.
Монгол хүн болж төрсөндөө хязгааргүй ихээр бахархаж, уухай хадаан түрлэг өргөж, бүтэн 2 цаг гаруй алга нэжигнүүлэн ташсаар сэтгэлийн их цэнгэл эдэлсэн нэгэн гайхалтай тоглолт өчигдөр “Монгол Мөхөшгүй” хэмээх нэрийн дор болж өнгөрлөө. Монголын язгуур урлагийн гайхамшгийг дэлхийд сурталчилан таниулж, алдаршуулан яваа 9 хамтлагийн нэгдсэн тоглолт ийнхүү эх орны минь алтан тайзан дээр тоглогдож, түүнийг нь үзсэн түмэн олон азтай төрсөндөө баярлаж, бахархацгааж байлаа.
Манай улсад “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан энэ сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг уралдаан Азид өмнө нь болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд нийт 30 гаруй оролцогч оролцохоор төлөвлөгдөж байгаа гэнэ.
Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлаг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Монголын үзэсгэлэнт охид бүсгүйчүүддээ зориулан ганцхан удаа “Blue sky tower”-ийн “Vegas Club”-т “BEST OF HARANGA” V.I.P тоглолтоо хийхээр болжээ.
Монголын хүүхдийн ордноос жил бүр хүүхэд багачуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Бөөдий дууг хэн сайн дуулах вэ” уралдааны бүртгэл ирэх сарын 15-н хүртэл явагдана.
Батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, Монгол цэргийн музейн үйлчилгээг олон нийтэд хүргэх, иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх зорилго бүхий “Музей нүүж явна” хөтөлбөр энэ оны анхны гараагаа Сонгино цэргийн хүрээ, Сансар цэргийн хотхоноос эхэлжээ. Энэ удаа Монгол цэргийн музей сан хөмрөгөөсөө ховор нандин үзмэрээ дэлгэх аж.
