Ангилал: Нийгэм

Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри ирэх сарын 17-22-нд болох “Mercedes benz fashion week tokyo” загварын долоо хоногт оролцохоор болжээ. Тэрээр уг загварын шоунд оролцох загвар өмсөгчидөө ирэх сарын нэгнээс эхэлж шалгаруулж авах аж. Германы Урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгчийн мэргэжлээр төгссөн тэрбээр уг шоунд оролцохдоо ирэх жилийн өвөл, намрын коллекцио танилцуулахаар болжээ.

Зохиолын дуучид дуундаа мисс хэмээгддэг дуучин А.Түмэн-Өлзийд уулзаж, учрах санал тавьдаг эрчүүд цөөнгүй. Тэр бүрт дуучин бүсгүй ноён нуруутай хандаж, эелдэгээр татгалздаг гэнэ. Харин тэрбээр энэ удаад өөрт нь хандарсан залууд үнэн голоосоо дургүйцсэн бололтой өөрийнхөө цахим хуудсанд санал тавьсан смс бүхий зургийг нийтэлсэн билээ.

Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ 2014 онд тохиож байгаа билээ. Тус хамтлагийхан ойгоо угтаж хамгийн үнэнч шүтэн бишрэгчиддээ зориулсан “Best of Haranga” нэртэй V.I.P тоглолтыг 2014 оны 3 сарын 8 өдөр Blue Sky Tower –ийн Vegas club-т бут авахаа хэвлэлийн бага хурал хийж зарлалаа.

Кети Перри валентины баяраар сүй тавьснаа фэнүүддээ зарлажээ. Үзэсгэлэнт бүсгүйн уран бүтээлээс гадна түүний хувийн амьдрал ч мөн олны анхаарлын төвд байдаг билээ. Тэрээр өмнө нь Их Британийн инээдмийн алдарт жүжигчин Рассель Брэндтэй гэрлэж байсан юм Дуучин бүсгүйд энэхүү гайхалтай саналыг John Mayer тавьсан гэнэ.

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Монголын өв соёлын өдөрлөгийг Сан Франциско хотын Мужийн их сургуулийн Монгол оюутны холбоо, “Дэлхийд нэртэй монгол” ТББ, Оакланд хотын “Гэр” төв, Бэй Аэриагийн монголчуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

“Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр буюу 3 сарын 8-нд 19:00 цагаас ганцхан удаа “SS-CLUB”-д хийхээр товоо зарласан билээ. Тэрээр тус тоглолтоо бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулахын зэрэгцээ өөрийнхөө хайрт ээждээ дээдийн дээд хүндэтгэл үзүүлж ийнхүү тоглох гэж байгаагаа мэдэгдсэн юм.

Хуримынхаа ёслолыг сүр дуулиантай, ардын уламжлал дагуулан хийж, ирсэн зочиддоо Говийн өндөр, Цэнхэрлэн харагдана хэмээх хоёр ардын дууг хамтран дуулж бэлэг болгож байсан уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар “кинонд тоглосон уу” гэх асуултыг олон түмэнд төрүүлэхүйц сурталчилгаа телевизүүдээр цацагдаад байсан юм.

“Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг уран бүтээлчид маань “Шоу драм” хэмээх урлагийн нэгэн шинэ жанрыг хөгжүүлэхийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж яваа тэдний тоглолт үнэхээр шинэлэг гэгээлэг байдлаараа аргагүй онцгойрч буйд үзэгчид ам сайтай байгаа.