Ангилал: Нийгэм

“Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны уран бүтээлчид маргааш улаан хивсний ёслол хийхээр болжээ. 40 ангит энэхүү киног Гаалийн ерөнхий газар, ТЕГ, ШШГЕГ, НИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс сэргийлэх алба, ССАЖЯ-тай хамтран бүтээсэн

Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газар, ССАЖЯ, Гаалийн ерөнхий газар хамтран ажиллаж буй.

Монголын хошин урлагийн отгон театр “Мөрөөдлийн театр”-ын 3 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хамтдаа инээсэн 3 жилийн ойгоороо үзэгчдэдээ “Шилдгийн шилдэг” үзүүлбэрээсээ бүрдсэн шоу тоглолтыг өдөр бүр 19:00 цагаас тусгаар тогтнолын ордонд толиулуулж байна.

ӨМӨЗО-ы алдарт дуучин, Хөдөлмөрийн баатар, МУСТА, “Алтаргана” их наадмын алтан медальт Цогтын Должин хүүтэйгээ хамтран “МЭНД АМАР МОНГОЛНИ” хэмээх тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Дуучин Х.Оюунбилэгийн 1989 онд гаргасан “Чамайг тоссон зам” дууны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Бүтэлгүй хайрын тухай сэтгэл гэгэлзүүлсэн энэхүү дуугаар Х.Оюунбилэгийг хүмүүс сайн мэддэг, дуучны нэрийн хуудас болсон уран бүтээлийн нэг юм. 25 нас хүрч байгаа дуугаа Х.Оюунбилэг шинэчлэн бичүүлжээ.

“Елле” сэтгүүлийн уламжлалт наадам болж оны онцлох эмэгтэйгээр алдарт дуучин Кэти Перриг шалгаруулжээ. Өдгөө 30 настай бүсгүй маань алдарт дуучин Кайли Миноугоос шагналаа хүлээн авчээ. Түүний уран бүтээл, амьдралын хэв маяг нь өсвөр насны олон охидод үлгэр дууриалал болдгийг наадмыг зохион байгуулагчид онцолсон байна. Дашрамд дуулгахад дуучин бүсгүйг найз залуутайгаа сүй тавьсан хэмээн мэдээлэл гарах болсон байна.

Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн хэлээр үзүүлсэн “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульсаа дахин тайзнаа амилуулахаар болжээ.