Ангилал: Нийгэм

Дэлхийн загварын ертөнцөд монголчуудын гаргаж байгаагүй амжилтыг гаргаж яваа бүсгүй бол яах аргагүй Катяа Зол буюу Золцэцэг билээ. Орос аавтай тэрээр монгол гэхээсээ илүүтэй орос төрхтэй. “New York Fashion week”-д хоёрдох удаагаа оролцож байгаа тэрээр энэ жил олны нүдийг хужирласан загваруудаар оролцож байгаа ажээ.

2013 оны зургадугаар сар. Агуу Моцартын төрсөн нутаг. Штраусын алтан хөшөө, Сиси хатны сүрлэг ордон, Шубертийн нэрэмжит консерваторитой Вена хот. Сонгодог хөгжмийн аялгуунд бүүвэйлэгдэн эрхэмсэг залардаг энэ хотын тэнгэрт Монголын морин хуур эгшиглэв. Франц Шубертийн консерваториос зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн уралдаанд монгол хамтлаг, монгол хөгжимчин, монгол морин хуур тэргүүн байрыг эзлэв.

Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн 2014.03.05,06-нд Монголын үндэсний циркд тоглогдох “Монгол ээж” амьд тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болон түүний 5 дахь цомог “Монгол ээж” цомгийн нээлт өнөөдөр болно.

1986 оны ижил нэрт киног remake хийж бүтээсэн романтик инээдмийн кино өнгөрөгч валентины баяраар үзэгчийн хүртээл боллоо. Жүжигчин Kevin Hart, Michael Ealy, Regina Hall, Joy Bryant нарын бүтээсэн энэхүү кинонд хоёр хос бааранд учирч унтлагын өрөөнд тэдний аялал үргэлжилсний эцэст жинхэнэ амьдралтай нүүр тулж байгааг хошин хэлбэрээр харуулсан байна. 13$ сая ам.долларын өртөгөөр бүтсэн About Last Night кино нээлтийн 7 хоногтоо 29$ сая ам.долларыг олсон юМ.

“Хувьсал” продакшны уран бүтээлчид АНУ-ын зохиолч Ноуэл Курдын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа бүтээл болгон тавихад бэлэн болжээ. Жүжигт “A Capella” хамтлагийн дуучин жүжигчин У.Мөнх-Од, “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга болон “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Г.Ганцэцэг нар гол дүрд тоглож байгаа аж.

“Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөхнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Дэлхийн морин хуурын холбоо байгуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Олон улсын морин хуурын наадам билээ.

“Блэк бокс” бол Улаанбаатар хотын цорын ганц анти театр. Гэхдээ Улаанбаатар өөрөө анти театрын давтагдашгүй нэгэн өвөрмөгц тайз бөгөөд түүн дотор өрнөх амьдрал ихэнхдээ абсурд жүжгийн хэмнэл, хэллэгийг эрхгүй санагдуулдаг. Энд нэгэн зүйлийг зориуд тодотгоход С.Мягмар найруулагчин “Блэк бокс” театр “Соёлын төв өргөө” ч юмуу “Үйлдвэрчний соёлын ордон” тэр ч бүү хэл УДЭТ-аас тэс ондоо. Яагаад ондоо гэсний учир нь ямар жүжгийг хэнд хүргэх вэ гэх мэт зориулалт нь өөр тул тэгж хэлсэн хэрэг.

Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолигын найруулсан “Unbroken” кино өнгөрсөн амралтын өдрүүдээр анхны трэйлэрээ гаргалаа. “Universal pictures” болон “Legendary pictures”-ын хамтын бүтээл болох “Unbroken” киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм.

Жил бүр болдог дэлхийн топ5 загварын шоунуудын нэг гэгддэг New York-ийн загварын 7 хоногт Монголын засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголоос загварынхан явж үндэсний хувцас, одоогийн загварын чиг хандлагаа амжилттай толилуулаад байгаа билээ.

Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 1990-ээд оны үеэс арчигдсан “Үзлэг” буюу хяналтыг дахин сэргээж байгаа талаархи гайхалтай мэдээллийг кино сонирхогч, үзэгч, уншигч та бүхэндээ хүргэх гэж буйдаа баяртай байна.