Ангилал: Нийгэм

Сэтгүүлч Жаргалын бичсэн “Хүн үү, мангас уу?” нийтлэл нийгэмд шуугиан тарьж энэ нийтлэлээс болоод төсвийн мөнгийг идэж уусан олон эрх мэдэлтнүүд шоронгийн хаалга татжээ. Энэ явдалд эмзэглэсэн нэгэн сайд сэтгүүлч Жаргалыг өөрийг нь шоронд “хатаах” арга сэдсэн байна. Ингээд эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнан бичдэг, олон болж бүтэхгүй зүйлийг илчилж, орон гэрээ хүртэл бусдын луйврыг илчлэхийн тулд барьцаалж, хувийн амьдралаа золиослон үнэний төлөө явсан сэтгүүлч Жаргал идсэн ууснаа нуух гэж улайрсан увайгүй сайдын гайгаар шоронд оров. Юу ч хийхээс буцахгүй сайд “юуг ч яаж ч болох хязгаар нь үгүй эрх мэдлийн амьд жишээ” бол сэтгүүлч Жаргал шоронгийн харанхуй өрөөнөөс “Хүний амьдрал, эрх чөлөө, амьдралд дурлан тэмүүлэх сэтгэл тортой хашаа, гав гинж, харгалзагчийн бороохой буу шийдэм, тамлал яргалал гээд юу эсийг үл тоон хязгаар нь үгүйгээр оршин байдгийг” мэдэрнэ.

Баян өв залгамжлагч бүсгүй Парис Хилтон 33 насныхаа төрсөн өдөр болж, Лос Анжелес хотын Greystone Manor тэмдэглэсэн байна. Түүний Барби загварын хувцасыг дизайнер Alon Livne урлажээ бөгөөд дотуур хувцасгүй өмссөн байжээ. Тэрбээр инстеграм хуудсандаа “Сайхан даашинз байна. Баярлалаа Alon Livne” хэмээн бичсэн байжээ.

Дэлхийн загварын ертөнцөд монголчуудын гаргаж байгаагүй амжилтыг гаргаж яваа бүсгүй бол яах аргагүй Катяа Зол буюу Золцэцэг билээ. Орос аавтай тэрээр монгол гэхээсээ илүүтэй орос төрхтэй. “New York Fashion week”-д хоёрдох удаагаа оролцож байгаа тэрээр энэ жил олны нүдийг хужирласан загваруудаар оролцож байгаа ажээ.

2013 оны зургадугаар сар. Агуу Моцартын төрсөн нутаг. Штраусын алтан хөшөө, Сиси хатны сүрлэг ордон, Шубертийн нэрэмжит консерваторитой Вена хот. Сонгодог хөгжмийн аялгуунд бүүвэйлэгдэн эрхэмсэг залардаг энэ хотын тэнгэрт Монголын морин хуур эгшиглэв. Франц Шубертийн консерваториос зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн уралдаанд монгол хамтлаг, монгол хөгжимчин, монгол морин хуур тэргүүн байрыг эзлэв.

Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн 2014.03.05,06-нд Монголын үндэсний циркд тоглогдох “Монгол ээж” амьд тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болон түүний 5 дахь цомог “Монгол ээж” цомгийн нээлт өнөөдөр болно.

1986 оны ижил нэрт киног remake хийж бүтээсэн романтик инээдмийн кино өнгөрөгч валентины баяраар үзэгчийн хүртээл боллоо. Жүжигчин Kevin Hart, Michael Ealy, Regina Hall, Joy Bryant нарын бүтээсэн энэхүү кинонд хоёр хос бааранд учирч унтлагын өрөөнд тэдний аялал үргэлжилсний эцэст жинхэнэ амьдралтай нүүр тулж байгааг хошин хэлбэрээр харуулсан байна. 13$ сая ам.долларын өртөгөөр бүтсэн About Last Night кино нээлтийн 7 хоногтоо 29$ сая ам.долларыг олсон юМ.

“Хувьсал” продакшны уран бүтээлчид АНУ-ын зохиолч Ноуэл Курдын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа бүтээл болгон тавихад бэлэн болжээ. Жүжигт “A Capella” хамтлагийн дуучин жүжигчин У.Мөнх-Од, “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга болон “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Г.Ганцэцэг нар гол дүрд тоглож байгаа аж.

“Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөхнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Дэлхийн морин хуурын холбоо байгуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Олон улсын морин хуурын наадам билээ.

“Блэк бокс” бол Улаанбаатар хотын цорын ганц анти театр. Гэхдээ Улаанбаатар өөрөө анти театрын давтагдашгүй нэгэн өвөрмөгц тайз бөгөөд түүн дотор өрнөх амьдрал ихэнхдээ абсурд жүжгийн хэмнэл, хэллэгийг эрхгүй санагдуулдаг. Энд нэгэн зүйлийг зориуд тодотгоход С.Мягмар найруулагчин “Блэк бокс” театр “Соёлын төв өргөө” ч юмуу “Үйлдвэрчний соёлын ордон” тэр ч бүү хэл УДЭТ-аас тэс ондоо. Яагаад ондоо гэсний учир нь ямар жүжгийг хэнд хүргэх вэ гэх мэт зориулалт нь өөр тул тэгж хэлсэн хэрэг.

Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолигын найруулсан “Unbroken” кино өнгөрсөн амралтын өдрүүдээр анхны трэйлэрээ гаргалаа. “Universal pictures” болон “Legendary pictures”-ын хамтын бүтээл болох “Unbroken” киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм.