Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийгэм

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Урлаг Урлаг25/02/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1795616_625934064146025_852856338_n5416459952014-02-25-17-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өнөөдөр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл нар хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. ЮНЕСКО /Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага/ нь дээр дурдсан салбарууд мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх замаар үндэстэн хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох, үндэс угсаа, арьс өнгө, хүйс, хэл соёл, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан хүний эрх, эрх чөлөөг хангаж харилцан хүндлэлийг бий болгох, цаашлаад дэлхийд энх тайвныг тогтоохоор ажилладаг юм.

   ЮНЕСКО-Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх түүний үзэл санааг дэлгэрүүлэхэд уриалан санаачлагч, хэрэгжүүлэгч, холбогч зохицуулагч байж, холбогдох асуудлаар Засгийн газартаа зөвлөж, төрийн бодлого чиглэлд тухайн байгууллагаас дэвшүүлэн тавьж буй дэлхийн нийтлэг зорилтуудыг тусгуулахаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс зорин ажилладаг. Иймд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын үйл ажиллагаа, үзэл санаа Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг эрхэмлэх үйл ажиллагааны үндсэн болон эрхэм зорилготой нийцэж буй тул дээрх хоёр байгууллага цаашдын хамтын ажиллагааг эрхэм болгож, доорх зүйлүүдийг харилцан зөвшөөрч энэхүү Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичгийг үйлдэв.

Нэг. ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн 4 чиглэл болох боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хүрээнд Монгол улсад авч хэрэгжүүлэх аливаа арга хэмжээг Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн зүгээс бүх талаар дэмжиж хамтран ажиллана.

Хоёр. Монгол улс нэгдэн орж соёрхон баталсан ЮНЕСКО-гийн конвенциуд, Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн өвүүд, ЮНЕСКО-гийн тэмдэглэлт өдрүүдийг олон нийтэд таниулах, сурталчлах чиглэлээр талууд төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.

Гурав. Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гадаад харилцааг хөгжүүлэх, сэтгүүлчдийн чадавхи чадамжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээ мэдээллээр хангана.

Дөрөв. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын даян дэлхийд энх тайван тогтоох зорилтын хүрээнд хийгдэх үйл ажиллагаануудын мэдээ, мэдээллийг Монголын Сэтгүүлчдийн Эвлэл нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчийн үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түргэн шуурхай, үнэт зөв, бодитоор хүргэнэ.

Энэхүү Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэснээр хоёр байгууллагын цаашдын ажлын үр дүн түүхэн ирээдүйд харагдана гэдгийг албаныхан онцоллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

24/03/2026

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.