Улсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
Ангилал: Уртын дуу
Коронавирусний тархалт, хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа зогсоосон урлагийн байгууллагууд энэ сарын 4-нөөс үзвэр, үйлчилгээгээ нээсэн билээ. Гэвч Улсын драмын эрдмийн театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс өнөөдөр (2021.03.07) халдвар илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна.
Бүх төрлийн видеоны цахим сүлжээ Youtube орчинд хуудас хөтлөн, олон үзэгч цуглуулан, түүгээрээ мөнгө олдог хүмүүс Youtube-ээс хэчнээн хэмжээний мөнгөөр шагнуулдгаа хуваалцжээ.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн “Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагналыг Соёлын сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар гардуулжээ.
Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлагийнхан энэ хаврын ээлжит бэлгээ сонсогч, фенүүддээ өргөн барьж байна. Тодруулбал “Долоон тэрбум цомог” цомгийнхоо хамгийн анхны уран бүтээл болох “Гэгээн гоо” хэмээх шинэ уран бүтээлээ /2021.02.26/-наас цацлаа. Мөн “Хурд хамтлаг” /2021.03.08/-ны өдөр 11 цаг 40 минутанд ” Буцааж нэхэхгүй хайр” special тоглолтоо эмэгтэйчүүд, ээжүүддээ зориулж Univishion-Unilive 88, DDSH -900 live, интэрнэтээр Look тв, сувгаар тус тус шууд тоглох гэж байна.
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА О.Гэрэлсүх өнөөдөр /2021.03.01/ Хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж Төрийн дээд шагнал АЛТАНГАДАС одонгоор шагнагдлаа.
Жирийн монгол охин” “Агшин”, “Хүүхэд нас“, “Охин минь дээ”, “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цогийн хорт хавдрын эмчилгээнд зориулсан хандивын тоглолтоор 30 гаруй сая төгрөг цугларчээ.
XX зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал 1921 оны хоёрдугаар сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төржээ.
Монголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.