Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Төгрөг-100 жил” маркийг худалдаанд гаргалаа
Нийгэм

“Төгрөг-100 жил” маркийг худалдаанд гаргалаа

Урлаг Урлаг09/12/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголбанк, “Монгол шуудан” компанитай хамтран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан “Төгрөг-100 жил” маркийг өнөөдөр /2025.12.09/ худалдаанд гаргалаа.

Энэхүү маркийг бүтээхэд нано-фольго технологи ашигласан бөгөөд мөнгөн тэмдэгтийн өндөр нарийвчлал бүхий таван төрлийн хамгаалалтын элемент оруулснаараа онцлогтой. Тухайлбал, одоогийн гүйлгээнд буй том дэвсгэртүүдэд байрлах эзэн Чингис хааны хөргийг 22 каратын алттай, товгор загварын марк болгон хэвлэсэн. Энэ нь 22 каратын алтан ялтсыг халуун даралт ашиглан маркийн үндсэн материал дээр нааж, товгор дармал эффект үүсгэдэг өндөр зэрэглэлийн хамгаалалтын болон гоёлын технологи юм.

Монголбанкнаас 1925 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр гүйлгээнд гаргасан цагаан мөнгөн “Нэг төгрөг”-ийн зоосон мөнгөн тэмдэгтийг билэгдэн хийсэн мөнгөн нано загварын марк ажээ. Энэ загвар нь сайжруулсан оптик эффект бүхий хэт нарийн ширхэгтэй металл өнгөлгөөг бий болгохын тулд хамгийн сүүлийн үеийн технологи болох нано-инженерийн аргаар боловсруулсан мөнгөний тоосонцрыг ашиглаж, мөнгөлөг тугалган цаасыг товойлгон хийдэг технологи юм. Тус технологиор мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементэд ашигладаг холограм болон толин тусгалын элемент хийдэг.

Түүнчлэн одоогийн гүйлгээнд ашиглаж буй шинэ загварын 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт дээрх арслангийн зургийг дүрсэлсэн нарийн бичилт бүхий марк бүтээсэн байна. Энэ нь маш нарийн, микро хэмжээний хээ, бичилт үүсгэдэг өндөр нарийвчлалын товгор технологи бөгөөд мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхээс сэргийлсэн элемент болгож ашигладаг. Монголчууд арсланг дөрвөн хүчтэний нэг гэж үздэг бөгөөд хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг гэж бэлгэшээн арслантай авдрыг хоймортоо залан эд хөрөнгө болон үнэт зүйлсээ хадгалдаг уламжлалтай байжээ.  Монголбанк энэ бэлгэдлийг бодон 1925 оны гүйлгээнд гаргасан долоон төрлийн бүх цаасан мөнгөн тэмдэгт дээр арслангийн зураг дүрсэлсэн байдаг.

“Ардын хувьсгалын анхны долоо” нэрээр түүхэнд мөнхөрсөн Дамдины Сүхбаатар жанжны хөргийг хөх өнгийн үл үзэгдэгч флюресцент бэхээр зурсан марк. Энэ технологи нь энгийн гэрэлд харагддаггүй, харин UV гэрлийн тусгалд хөх өнгөөр тодордог хамгаалалтын бэх бөгөөд ихэвчлэн мөнгөн дэвсгэртүүдэд хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, хамгаалалтын зорилгоор хэрэглэдэг байна. Гол хэсгийн Монголбанкны түүхэн барилгын зураг, тусгаар тогтнолын бэлгэдэл болох “Төгрөг-100” лого зэрэгт микро товгорт дармал буюу маш нарийн, микро хэмжээний хээ, текстур үүсгэдэг өндөр нарийвчлалын товгор технологийг ашигласан. Мөн уг марканд үндэсний өв, соёл, түүхийг шингээсэн элементүүд болон уйгуржин, кирилл, латин бичгийг ашиглажээ.  Ардын Засгийн газар 1924 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкийг байгуулж, улмаар эдийн засгийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэн, 1925 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн түүхэн тогтоолоор Худалдаа, аж үйлдвэрийн банканд үндэсний мөнгөн тэмдэгтийг “ТӨГРӨГ” нэртэйгээр гүйлгээнд гаргах онц эрхийг олгож байжээ.

Ийнхүү 1925 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр анхны төгрөгийг гүйлгээнд гаргаснаас хойш 100 жилийн түүхийг  бүтээсэн байна.  Энэхүү түүхэн, онцгой үйл явдалд зориулан гаргасан маркийг www.mongolbank.mn цахим сайтаар дамжуулан худалдан авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Серебряная шпага” буюу “Мөнгөн сэлэм” олон улсын фестивалиас Монголын уран бүтээлчид “Мөнгөн сэлэм” цом хүртлээ

19/04/2026

“МАД” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ

19/04/2026

Дуучин D4VD-г баривчиллаа

17/04/2026

“American Pie” киноны од Шаннон Элизабет “OnlyFans”-д нэгджээ

17/04/2026

“Нэтфликс”-ийн үүсгэн байгуулагч “тэтгэвэртээ” гарахаар болжээ

17/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.