Кино болон телевизийн бүтээлүүдийн шилдгүүдийг шалгаруулдаг Алтан бөмбөрцөг наадам 71 дэх удаагаа Лос Анжелес хотын Beverly Hilton Hotel-д яг одоо болж байна. Уг наадамд нэр дэвшсэн одод улаан хивсэн дээр хэрхэн хувцаслан ирж байгааг сонирхуулъя.
Ангилал: Нийгэм
Зон олон монголчууддаа шинэ оны мэндийг “Хурд” хамтлагийн зүгээс хүргэж байна. Өнгөрсөн онд бидний 20-н жилийн ой болж өнгөрсөн билээ. Бид ойн жилдээ биднийг сонсдог дэмждэг бүх фенүүддээ зориулан нэлээд их ажил хийлээ.
“Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн чадварлаг залуу эмэгтэй жүжигчдийн тоонд багтдаг. Оюутан байхдаа “Амьдралд тавтай морил”, “Хайрын эрэлд”, “Эзэнгүй бөгж” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон билээ. Хөөрхөн Дөлгөөнөөр хайрлуулах азтай залуугаар М.Очироо гэх залуу тодорсон. Түүний найз залуу Хятадад сурч байсан, даруухан, боловсролтой гэгддэг тэрбээр Next elevtronics-т ажилладаг аж. Түүнчлэн хосууд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа бөгөөд жүжигчин бүсгүй хамтлагаасаа чөлөө авсан.
Холливудын жүжигчин Линдси Лохан дахиад л таагүй байдалд оржээ. 27 настай од бүсгүй Хятадын Шанхай хотод загварын нэгэн уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохоор нисч ирсэн байна.
Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2013” наадам энэ сарын 25-нд СТӨ-нд болох гэж байна. 27 дахь жилтэйгээ золгож буй тус наадмын бүртгэл энэ амралтын өдрүүдэд эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ныг дуустал Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд үргэлжилэх юм.
Нэгэн үе Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагласан олон залуус хүч түрэн орж ирж байв. Өдгөө эдгээр залуус бүгд ард түмний хайрлаж хүндэлдэг уран бүтээлчид болон өсч өндийжээ. Тодотгож хэлбэл, 10 гаруй жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд хөл тавьж байсан залуус өнөөдөр уран бүтээлийн хувьд чанаржиж, хоолойны хувьд бяр сууж, хэдийнээ ард олны сонсохыг хүсэн хүлээдэг уран бүтээлчид болсон байна.
Монгол өв соёл, тэр дундаа өвөг дээдсийн минь өвлүүлэн үлдээсэн дуулах, хөгжимдөх урлаг дэлхийд гайхагдсаар буй. Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад эдгээр өв зүй ёсоор багтсан нь үүний илэрхийлэл байдаг. Хорвоог уяраадаг хоёрхон утастай морин хуураа, аялан исгэрэх агуу урлаг хөөмийгөө нэгэн зэрэг эзэмшин арав гаруй жил олонд сурталчлан, уран бүтээлээр бэлэг барьдаг хөөмийч бол Н.Ашид гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Чапаевын уран бүтээлийн хос цомог шинээр хэвлэгдлээ. “Алтайг цуурайтуулсан аялгуу” нэртэй энэхүү цомогт казахын ард түмний болон баруун Монголын үндэстэн ястны сэтгэлд хоногшсон 30 гаруй дуу багтсан байна.
СТА Ө.Цэрэнчунт “VIP 100” тоглолт энэ сарын 19-ны өдөр “IVY” ресторанд тоглогдох гэж байна. Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд энэ үдэш зөвхөн СТА Ө.Цэрэнчунтаар дамжин та бүхэнд хүрэх гэж байна. Мэргэжлийн өндөр түвшинд гайхалтай тоглолтыг амлаж байгаа Ө.Цэрэнчунтын хувьд энэхүү тоглолт нь эх орондоо хийж байгаа тав дахь бие даасан тоглолт юм. Энэ удаагийн “VIP 100” тоглолтод “Маринский” театрын гоцлол дуучин Маргарита Иванова хамтран оролцож байгаа бөгөөд төгөлдөр хуурчаар Испанид олон жил уран бүтээл туурвиж буй Монголын шилдэг төгөлдөр хуурчдын нэг С.Саянцэцэг оролцож байгаа ажээ.
Монголын урлагийн болоод загварын ертөнцийн олон гайхалтай эрхэмсэг бүсгүйчүүд цугласан “ASAYAKE JAPANESE BEATY SALON”-ы албан ёсны нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
