Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг тоглох гэж байна.
Ангилал: Нийгэм
УДЭТ-ынхан энэ онд “Камерийн жүжиг” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд долоон найруулагч тус бүртээ шинээр жүжиг найруулах юм байна. Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага”-ыг сонгосон бол ардын жүжигчин Б.Мөнхдорж А.Ванпиловын “Хэрээт төгөл”, урлагийн гавьяат жүжигчин Б.Баатар А.Очирбатын “Буруугүй буруутан”, Н.Ганхуяг өөрийнх өө зохиол “Тахиа, нохой, гахай” Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”, Ч.Түвшин Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч”, Ц.Батнайрамдал Николай Колядагийн “Манекен” жүжгийг найруулахаар болжээ.
Анх зөвхөн гэр номын сан гэж эхлэсэн ажил олон зуун хүмүүсийн ачаар дахин нэг номын сан нээх боломжтой болжээ. Уг номын сангууд нь сурч боловсрох нөхцөл бололцоо муутай, захын гэр хороололд амьдардаг мөн хагас бүтэн өнчин асрамжийн газрын хүүхдэд чиглэсэн бөгөөд зөвхөн тэдний оюунд нь хөрөнгө оруулаад зогсохгүй хүүхдэд чиглэсэн эрх зүйн сургалт, хүчирхийллээс сэрэмжлэх сургалт, тэдний нийгмийн ажилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.
УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарыг дуустал удахгүй болох сар шинийн баярыг угтан “Театр цагаан сар” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү төслийнхөө хүрээнд нийслэлийн дүүргүүдтэй хамтран ахмад настнуудад зориулан дэлхийн сонгодог болон монголынхоо түүхэн жүжгүүдийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр тоглохоор болжээ.
ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зvйн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 12.00 цагаас боллоо.
ҮДБЭЧ-ын Үндэсний Хөгжмийн Их найрал, бүрэлдэхүүнд зориулан Монголын хөгжмийн зохиолчдын дунд зарлах хөгжмийн бүтээлийн уралдааны болзол удирдамж Уралдааны зорилго ҮДБЭЧ-ын…
Cар шинийн баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран “Азай буурлуудынхаа алдарыг мөнхөлж бадраая!” уриалгыг хэрэгжүүлж иргэд, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 5 дахь жилдээ явуулж байна.
Антропологийн ухааны профессор, Массачусетсийн технологийн хүрээлэнгийн судлаач Буяндэлгэрийн Мандухай Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагналын эзэн боллоо. Шагналын 25.000 ам.доллар түүний Монгол дахь парламентын сонгууль, эмэгтэй нэр дэвшигчдийн туршлага дээр тулгуурлан буй түүний угсаатны зүйн судалгаанд хөрөнгө оруулалт болох юм байна.
Хамтлагийнхаа уран бүтээлийг үргэлжлүүлэн сонсогч фэнүүдтэйгээ ойр ойрхон уулзах болсон “Ice Top” хамтлагийнхан тун удахгүй ээлжит бие даасан тоглолтоо хийхээр болсноо дуулгалаа. Хип хоп урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон тус авьяаслаг залуус өнгөрсөн жил хамтлагийнхаа гишүүн Б.Хатанбаатар буюу Хаагийг гадаадад өндөр үнэтэй эмчилгээ хийлгэхэд нь туслах зорилгоор хандивын тоглолт хийж байсан билээ.
Дуучин Лэди Гага 2014 оныг их бүтээлчээр угтаж байна. Тэрээр Италийн алдарт бренд Versage 2014 оны хавар/зуны коллекцийнхоо нүүр царайгаар сонгогджээ. Энэ тухай алдарт брендийн загвар зохион бүтээгч Донателли Версаче твиттерээрээ жиргэсэн юм.
