Ангилал: Нийгэм

УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарыг дуустал удахгүй болох сар шинийн баярыг угтан “Театр цагаан сар” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү төслийнхөө хүрээнд нийслэлийн дүүргүүдтэй хамтран ахмад настнуудад зориулан дэлхийн сонгодог болон монголынхоо түүхэн жүжгүүдийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр тоглохоор болжээ.

Cар шинийн баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран “Азай буурлуудынхаа алдарыг мөнхөлж бадраая!” уриалгыг хэрэгжүүлж иргэд, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 5 дахь жилдээ явуулж байна.

Антропологийн ухааны профессор, Массачусетсийн технологийн хүрээлэнгийн судлаач Буяндэлгэрийн Мандухай Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагналын эзэн боллоо. Шагналын 25.000 ам.доллар түүний Монгол дахь парламентын сонгууль, эмэгтэй нэр дэвшигчдийн туршлага дээр тулгуурлан буй түүний угсаатны зүйн судалгаанд хөрөнгө оруулалт болох юм байна.

Хамтлагийнхаа уран бүтээлийг үргэлжлүүлэн сонсогч фэнүүдтэйгээ ойр ойрхон уулзах болсон “Ice Top” хамтлагийнхан тун удахгүй ээлжит бие даасан тоглолтоо хийхээр болсноо дуулгалаа. Хип хоп урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон тус авьяаслаг залуус өнгөрсөн жил хамтлагийнхаа гишүүн Б.Хатанбаатар буюу Хаагийг гадаадад өндөр үнэтэй эмчилгээ хийлгэхэд нь туслах зорилгоор хандивын тоглолт хийж байсан билээ.

Дуучин Лэди Гага 2014 оныг их бүтээлчээр угтаж байна. Тэрээр Италийн алдарт бренд Versage 2014 оны хавар/зуны коллекцийнхоо нүүр царайгаар сонгогджээ. Энэ тухай алдарт брендийн загвар зохион бүтээгч Донателли Версаче твиттерээрээ жиргэсэн юм.

Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг. Эрдэнэ-Очирын Ган-Од хүү одоо таван сар хагастай ч биендээ ахадсан өвчин шаналалыг амсаж байна. Хүний алаг үр биднийхээс ялгаа юу байхав.