Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлаг гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Тэрээр 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг сонсогч, фенүүддээ дэлгэсээр байгаа тэд өнгөрөгч 11 сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо, үл зогсох хит дуунуудыг эгшиглүүлж, үзэгчдийн тасралтгүй үргэлжлэх алга ташилтын хамтаар үнэхээр гайхалтай тоглосон билээ.