Ангилал: Нийгэм

“Монголын телевизүүдийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан шонхор” наадмын шилдгийн шилдгүүд өчигдөр тодорлоо. Энэ жилийн “Алтан шонхор” наадмын гол онцлог нь шүүгчид байлаа. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдийн шүүгчдийн бүрэлдэхүүнд телевизүүдийн захирлууд багтдаг байсан бол энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд нэг нь ч байгаагүй юм.

Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар “Facebook од” 34.092.000 төгрөгийн орлого олж тэргүүлсэн бол удаад нь Тэнгис кино театрт гарч эхлээд байгаа “Хайрын бэлэг” 24,013,88 төгрөгөөр орлоо.

Сүүлийн жилүүдэд дэлхийн алдартай кино компаниуд өөрсдийнхөө бүтээсэн алдартай кино бүтээлүүдээрээ кино парк нээх болсон. Дисней болон Юниверсал кино компаниудын хувьд хэд хэдэн парктай юм.

Мэдээллийн технологийн үндэсний паркаас инкубаторын орчинг тохижуулах зорилгоор мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, монголын програм хангамжийн салбарын ирээдүй, инкубац, МТ-ийн инновацийг дүрсэлсэн уран зургийн уралдаан болох гэж байна.

Дэлхийн од , Солонгосын дуучин PSY ирэх 20-24-ний өдрүүдэд Сөүл хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 5 удаа тоглолтоо хийх гэж байна. Тоглолтыг 1 удаадаа 12 мянга, нийтдээ 60 мянган үзэгч үзэх ба тэрээр энэ удаа зөвхөн шинэ дуунуудаас бүрдсэн 2 цагийн тоглолт бэлджээ.

Төрийн соёрхолт Д.Болд “Би дурламаар байна” дуугаараа “UBS Music Video Awards-2013” наадмаас шилдэг эвлүүлэгч график, дизайн, Шилдэг продюссерын шагналыг хүртснийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.