Ангилал: Нийгэм

Төрийн соёрхолт Д.Болд “Би дурламаар байна” дуугаараа “UBS Music Video Awards-2013” наадмаас шилдэг эвлүүлэгч график, дизайн, Шилдэг продюссерын шагналыг хүртснийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.

Хуучин оноо үдэж шинэ оноо угтах мөчийг Их эзэн Чингис хааны талбайд энэ сарын 31-нд зохион байгуулахаар болсон билээ. “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнд МУГЖ дуучин Д.Сарантуяа, , Реппер Дөлгөөн, Гурван охин, “А Sound”, “Lumino”, DJ- 1, “Compass”, “Rec On”, “Colors”, Дуучин A Cool, Реппер Rokit bay, “UFO” , Реппер Gee, “The Lemons” зэрэг 50 гаруй уран бүтээлчид, хамтлагууд оролцож шинэ жилийн баяраа нийслэлий иргэдтэйгээ хамт угтах гэнэ.

Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж олон нийтийг хамарсан шинэ жилийн үдэшлэг, цэнгүүн олон болж байна. Гэвч шинэ жилийн баярт нийслэлийн алслагдсан гэр хороололд амьдардаг хүүхдүүд тэр болгон хамрагдаж чаддаггүй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн захын гэр хороололд амьдардаг 500 гаруй хүүхдийг баярлуулсан “Hero&Cool” хэмээх шинэ жилийн баяр өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад боллоо.

Телевизийн салбарын шилгүүдийг шалгаруулдаг “Алтан шонхор 2013” наадмын шүүгчдийн шалгаруулалт өнөөдөр “Metro Mall”-ын замын эсрэг талд байрлах “Модерн номадс” сүлжээ рестораны “Хаан гэр”-т 14.30-д болох гэж байна. Уг шүүгчдийн шалгаруулалт нээлттэй явагдах тул хэвлэл мэдээллийнхэн ирж сурвалжлах боломжтой юм байна.

Хошин урлагийн “Маск” продакшн АНУ-уд суугаа монголчууддаа зориулан шинэ оны бэлэг болгож уран бүтээлээ хүргэхээр хүлгийн жолоо залжээ. Энэ сарын 20-оос эхлэн аялан тоглох “Маск”-ын уран бүтээлчид шинэ оны босгон дээр эх орондоо ирэх юм байна.

Монголд хүүхдийн гэх тодотголтой дэлгэцийн бүтээл тун цөөн байгаа гэхэд хилсдэхгүй биз. Тэгвэл энэхүү орон зайг нөхсөн шинэ уран бүтээл өчигдөр “Тэнгис” кино театр”-т кино нээлтээ хийлээ.

Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын “Эрдэнэсийн сан” 108 ботийг эрхлэн гаргагч “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас Данийн их зохиолч, дэлхийн шидэт үлгэрийн хаан Х. Х. Андерсаны “Шүдэнз худалдагч охин” ном хэвлэгдэн гараад байна.