Зураач С.Ганцацрал, охин Б.Энэрэл нарын хамтарсан уран бүтээлийн “Дөрвөн улирал” үзэсгэлэн 2013 оны 12 сарын 25-нд 12:00 цагаас нээгдлээ.
Энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн тосон будгийн 38, өндгөн барын 2 нийт 40 шилдэг уран бүтээл дэлгэгдсэн нь сонгодог хөгжмийг уран зурагт өнгөөр илэрхийлсэн нь тун сонирхолтой. Хөгжим бол хүн төрөлхтөний хэл, зураач бид сонгодог хөгжмийн гайхамшигт нууцлаг төдийгүй ер бусийн үлгэрийн, ид шидийн, далдын хүчтэй, аялгуунуудыг өөрсдийн зүрх сэтгэлд хүрсэн мэдрэмжээрээ тэр гоо сайхныг уран бүтээлдээ магтан дуулахыг зорьжээ.
