Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах наадам өчигдөр боллоо. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр уран бүтээлчдийг шалгаруулсан юм.
Ангилал: Нийгэм
Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, залуу яруу найрагч Э.Гантулга, Г.Баяр нарын гурвалсан номын хурим энэ сарын 24-ний 12 цаг 24 минутад “Интер ном” номын их дэлгүүрт болoхоор болжээ.
Монголын Залуучуудын Холбоо 2013 онд гадаад харилцаагаа өргөтгөх, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш аймгийнхаа залууст чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Хэнтий аймгийн оны шилдэг залуучуудыг тодруулах “ЗАЛУУ ШОНХОР” цом гардуулах шинэ жилийн баярын цэнгүүнийг 12-р сарын 18-нд Records ресторанд 18 цагаас зохион байгуулах гэж байна.
“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.
Монголд үйл ажиллагаагаа явуулдаг 100 гаруй вэбсайт 8 мөнгөн цом, нэг алтан цомын төлөө өрсөлдөнө. Энэ сайтууд бүгд Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд бөгөөд энэ жил интернетийн орчинд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан тус холбооныхны “WEB AWARDS-2013” наадам ирэх долоо хоногт болох шинэ жилүүдийн өнгийг тодорхойлох онцгой арга хэмжээ болох биз ээ.
Байгууллага хамт олны шинэ жилийн баярын зохион байгуулах комиссын гишүүд та бүхэн, хамт олноо баярлуулах баярын арга хэмжээний хөтөлбөртөө сонин содон, гайхалтай үзүүлбэрийг оруулахаар төлөвлөж байна уу. Тэгвэл орчин үеийн шинэлэг, эрч хүчтэй, секси шоу үзүүлбэрийг “CATWOMAN” хамтлагийн залуус та бүхэндээ толилуулхад бэлэн байна.
“Неro” энтертайментийн захирал Б.Баатар “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарыг хайр сэтгэлийн холбоотой гэж нэг хэсэг хэвлэлээр шуугиан тарьсан. Бүр болоогүй тэднийг тус тусын эхнэр нөхрөөсөө салан хамт байх болсон хэмээж байсан удаатай.
Энэ оны хамгийн том сенсацийг тарьсан А.Урангоо гэх бүсгүй сүүлийн үед олон нийтийг хамарсан бүхий л арга хэмжээнд уригдан очдог болжээ. Их аварга Д.Дагвадоржийн хайрыг булааж, хүссэн хүсээгүй олны хэл амны бай болсон А.Урангоо саяхан болж өнгөрсөн “ Online media awards”-д нэр дэвшин оролцсон бөгөөд энэ үеэрээ манай дуранд өртсөн юм.
Их хотын эрч хүчтэй, эхэмсэг 5000 мянган залууст зориулсан 2014 оны хамгийн анхны, хамгийн том шоу тэсрэлт “2014 SHOW PARTY” 12-р сарын 31-нд 22:00 цагаас “Мишээл экспо”-д болохоор товоо зарлалаа.
