Монголын соёлын үнэт өв болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн баримтат өв”-д бүртгэсэн байна. Ингэснээр энэхүү судар нь “Дэлхийн баримтат өв”-д Монгол Улсаас бүртгэгдсэн гурав дахь бүтээл боллоо
Ангилал: Нийгэм
Дуучин Лэди Гага сонин содон үйлдэл, этгээд хувцаслалт, чадалтай хоолойгоороо ялгардаг нэгэн. Түүний фенүүддээ барих ээлжит гэнэтийн бэлэг ирэх 2015 онд задрах нь ээ.
Залуусын хүсэн хүлээдэг Джаз. Поп урсгалаар онцгой сайхан дуулдаг МУСТА залуу дуучин Ц. Хулангийн бие даасан “MY WORLD” уран бүтээлийн тоглолт 11-р сарын 11-нд 19 цагаас Филармоний концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна.
Монгол Улсын Филармоний Уран бүтээлийн шинэ улирлын нээлтийн тоглолт “NEW SEASON-2014” 2013.11.09-нд 16:00 цагаас Соёлын Төв Өргөөнд хийж үзэгч олны сонорыг мялаах гэж байна.
Олон сайхан хайрын дуугаар залуусын зүрх сэтгэлийг догдлуулж чадсан залуу дуучин A-Cool энэ сарын 15,16-нд “АСА” циркт бие даасан хоёр дахь “Зүрхэнд” тоглолтоо толилуулах гэж байна.
Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын гоцлол дуучин Б.Энхбат “Сэтгэлд шингэсэн хайр” нэртэй тоглолтоо 2013 оны 11-р сарын 18-нд Монгол Бөхийн өргөөнд 19 цагаас ганцхан удаа хийх гэж байна.
Урин цагийг байгалийн сайханд үдсэн Монголчууд хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан өдрүүдийг үзэж харах юмаар дулимаг хэмээн гоочлох нь бий. Тэгвэл өвлийн эхэн сарын мэндийг дамжуулангаа таатай нэгэн мэдээллийг монгол түмэндээ хүргэе. Дэлхийн алдартай “CIRCUS ON ICE” буюу Мөсөн циркийн тоглолт Монголд болох гэж байна.
Мисс гэхээр л хүн бүхний нүдэнд урт намирсан үс, цав цагаан шүд, тунгалаг булбарай арьстай бүсгүйчүүд гараа даллаад инээмсэглэж байгаагаар төсөөлөгддөг нь нууц биш. Харин энэ хэвшмэл байдлыг эвдэж Филиппины Миссийн тэмцээнд халзан бүсгүй түрүүлсэн тохиолдол гарчээ.
“Шинэ үе продакшн”-ыг хошин урлагтаа номер нэг хамтлаг гэж хэлэхэд санал зөрөх хүн тун ховор. Мэдээж энэхүү хамтлагийг нэр төртэй авч яваа МУГЖ Ариунболдыг сайн бүр хэтэрхий сайн жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Өнөөдөр 15:00 цагт Тэнгис кино театрт “ХӨЛТРӨГ” уран сайхны киноны уран бүтээлчид шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийнэ.
