Анхны цомгоо “Пуужин Баяраа” нэртэйгээр 2011 онд гаргаж байсан реппер Rokit Bay “Rokit Bay Unplugged with UFO” амьд тоглолтоороо бэлэг барих гэж байна. Тэрбээр тоглолтоо 11 дүгээр 15-ны өдөр “Las vegas” клубт хийх гэнэ.
Ангилал: Нийгэм
19 дэх удаагийн “MTV Еuropean Music Awards” амжилттай болж өндөрлөлөө. Нидерландын нийслэл Амстердам хотноо /ХI.10/ дэлхийн хамгийн алдартай оддыг нэг дор цуглуулсан “MTV EMA 2013” наадмын тайзнаа олон хамтлаг дуучид ая дуугаа өргөн мэндчилжээ.
Польшийн кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн кино өдөрлөг 11-р сарын 12-14-ний өдрүүдэд СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр болох юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб, БНПУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Марек Зизновски нарын албаны төлөөлөгчид оролцоно.
СТА дуучин Хумбагарын Батмэнд уран бүтээлийн бие даасан гурав дахь тайлан тоглолт энэ сарын 14-нд болно. Эрхэм уран бүтээлч энэ удаагийн тоглолтоо “Уярч дуулж хамтдаа” хэмээн нэрийджээ.
Леонардо Вильгельм Ди Каприогийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд тэрээр 1974 оны арваннэгдүгээр сарын 11-нд төрсөн.
Дуучин Майли Сайрус Амстердамд болсон MTV Europe Music Awards рок поп хөгжмийн шагнал гардуулах ёслолоос шагнал гардаж авах үедээ тайзан дээр хар тамхи татжээ.
Анх “Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхлэн УДЭТ-ын жүжигчин болсон Б.Тамир, “Sound of kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяатай анхны амьдралаа эхлүүлж, хөөрхөн охинтой болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлэлгүй хоёр тийш болсон билээ.
Лукасфилм, Дисней студиэс “Оддын дайн” киноны 7-р хэсэг 2015 оны 9 дүгээр сарын 18-нд нээлтээ хийхийг зарлалаа.
Дуурь бүжгийн эрдмийн театр ерөнхий найруулагчгүй болоод гурван сар болжээ. Энэ хугацаанд театрын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд шинэ уран бүтээл толилуулах бүртээ найруулагч сонгон шалгаруулж байхаар шийдсэн гэнэ.
Тэртээ 1976 оны 10- р сарын 17- нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ шийдвэрээр Дархан хотын Хөгжимт драмын театр болж “Найрамдлын дуулал” концерт, Г. Бат-Очирын “Өргөх цамхагийн дор” жүжгээр албан ёсны нээлтээ хийж байсан найрамдлын хотын шинэхэн театрын эрч хүчтэй уран бүтээлчдийн туурвин буй уран бүтээл, урын сангийн бодлого нь хүүхэд залуучуудад хандаж байсныг онцлон
