НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар зочид буудлын өмнөх тайлбайд байруулах шийдвэр гаргасан.Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан уг хөшөө ойр хавийн байшин барилгадаа халхлагдан, үзэгдэх орчин муудаж, хамгаалалт нь алдагдсан гэдэг шалтгаанаар ийнхүү нүүлгэн шилжүүлсэн юм.
Ангилал: Нийгэм
Шотландын зохиолч Роберт Луисын “The Bottle Imp” зохиолоос сэдэвлэсэн “Үхлийн симфони” адал явдалт аймшгийн кино энэ сарын 31 буюу cнээлтээ хийхээр товоо зарлаад байгаа билээ. Энэхүү дэлгэцийн бүтээлийг “Шинэ үе” продакшны жүжигчин Р.Алтансүх буюу Аси, “Оюунлаг” продакшны залуу уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.
Дуучин Леди Гага “Artpop” цомгийнхоо сурталчилгаагаар Европын томоохон хотуудаар аялан тоглолт хийж байгаа билээ. Берлинд очихдоо Сальвадор Далигийн сахлаар гангарсан бол харин Лондонд очихдоо хий үзэгдэл болж шуугиан тариад амжлаа.
ҮДБЭЧуулгын 2013 оны шинэ уран бүтээл Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг 11 сарын 9-нд 11:00, 13:00 цагуудаас МҮЭСТӨргөөнд, 11 сарын 11,12,13,14-нд 11:00 цагаас ҮДБЭЧуулгын тайзнаа сурагчдын амралтанд зориулж тоглох гэж байна.
Америкийн дуучин, хөгжмийн найруулагч болоод удаагүй байгаа залуу уран бүтээлч Кэти Перри шинэ дуу, клип, үеийн залуусын чиг хандлага, загвар, дуу хөгжмийн ертөнцөд болж байгаа сонин хачин зүйлийн талаар “ABC music” сайтад сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.
Монголын эмэгтэй дуучдаас поп дива С.Наран өөрийн өвөрмөц хоолойгоороо эрс ялгарч чаддаг нэгэн. Нэг их эрчүүдтэй холбогдож явдаггүй эрхэм бүсгүйн талаар элдэв яриа гардаг ч тэрбээр нэг их тайлбар хийж хэл ам болдоггүй.
Дуучин Жастин Биберийн “Believe” баримтат кино ирэх зул сарын баярын өдрүүдээр нээлтээ хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь Торонтогын наадмын үеэр “Believe” баримтат киноны багахан хэмжээний кадрыг тусгай үзүүлбэр болгон үзэгчдэд хүргэсэн.
“Торгон зам” угсаатны загвар болон “Газрын амьсгаа” хэмээх хөөмийн мастеруудын уралдаан ирэх сарын 12-14-нд Буриадад болох гэж байна.
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарынхан урлагийн их наадмаа хийж авъяас билэг, онгод мэдрэмж, ур чадвараараа урлагийн зургаан төрөлд өрсөлдөж шагналтнуудаа тодруулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын шилдгийн шилдэг оролцогчдыг тодруулах эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа 19:00-цагаас болох юм.
Өчигдөр тус наадмын “Дуу”, “Бүжиг”, “Багийн мэндчилгээ”-ний төрлүүдийн шилдгүүд тодорч өргөмжлөл, мөнгөн шагналын батламж, эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолтонд оролцох эрхийн эзэд болцгоолоо.
