Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг21/07/2025Сэтгэгдэл байхгүй15 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт эрсдэлтэй үйл ажиллагаанд мөнгө зарцуулах юм бол тайван амьдарч чадахгүйд хүрнэ. Энэ үед түргэн баяжих гэж горьдсоны хэрэггүй. Зөв шударга хөдөлмөрөөр орлого олох хангалттай боломж байна. Олсон мөнгөө мэдлэг боловсролоо сайжруулах эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэгт зарцуулбал үр дүнтэй. Олон хүмүүс шинэ харилцаа үүсгэн мэдлэгээ арвижуулах болно. Харин шинэ танилтай болох нь танд хуучин харилцаандаа эргэлзэх байдал бий болгоно. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Ойр дотнын найз нөхөд үнэтэй зөвлөгөө өгөх болно. Гэхдээ бусдын магтаалд хэт итгэвэл та мэдрэмжээ алдана гэдгийг сана. Дотоод сэтгэлээ сонсох мөргөл үйлдэж, оюун санааны ёс зүйдээ анхаар. Мөн од эрхэс таны албан тушаал дэвших явдалд нөлөөлнө. Саад тотгорт ч бэлэн байх хэрэгтэй. Гэнэтийн үйл явдлуудад түргэн хариу өгөх чадвар, зорилгодоо хүрэх эрмэлзэл зэргийг од эрхэс ивээнэ. Зарим үед урьдчилан таамаглашгүй эрс шийдвэр гарах хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү худал хуурмаг мэдээллээс болж бусдад бүтэшгүй амлалт өгөх магадлалтай. Дотоод сэтгэлээ сонсон аливаа зүйлийг эргэлзээгүй болсон хойноо хийх хэрэгтэй. Таагүй мэдээ сонсвол сэтгэл санаа хямрах тул биеэ барь. Далд ухамсраа мэдэрч, асуудлыг бүү гүнзгийрүүл. Ямар нэг уулзалт цуглаан, сонирхолтой олон нийтийн арга хэмжээнд оролцоход тааламжтай байна. Амжилт болон тодорхой үр дүн авч ирэх найдвартай арга нь бүтээлч үйл ажиллагаа байна. Таны амьдралд хэн нэгэн хүн орж ирнэ. Гэр оронд зөрчил маргаан үүсэж мэднэ. Таны зүтгэлийг зохих ёсоор үнэлэхгүй байгаа мэт мэдрэмж төрнө. Гэр бүлдээ цаг зав заавал гарга. Үр хүүхдүүдэд тавих анхаарал дутсанаас таны сэтгэл санаа тавгүй болно. Хүүхдүүдээ хатуу шаардлага тавихаас илүү аль болох илэн далангүй ярилц.

ҮХЭР

Энэ долоо хоногт гэрээ хэлцэл байгуулах, богино хугацаагаар аялалд гарах, уран бүтээл гаргах зэрэгт таатай. Урин дулаан улиралд амжуулах ажлаа хэрхэн зохицуулах талаар арга хэмжээ ав. Эрч хүчтэй байх тул хэтийн төлөвлөгөө боловсруул. Одоогийн эрхэлж буй ажлаа өөрчлөхөөр шийдэж магадгүй. Ажил дээрх нэр хүндээ өсгөх, санхүүгийн байдлаа дээшлүүлэх зэрэгтээ найдаж болно. Та хүссэн зорьсондоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх боловч мэдрэмжээ сайн сонс. Гэнэтийн сэтгэл хөдлөлд бүү авт. Амлалт өгөх, албан баримттай ажиллахаас зайлсхий. Найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгөө зөвлөлд. Түнштэйгээ тохиролцоогүй бол шинэ ажил эхлэхэд таагүй. Өөрийн давуу талыг олонд бүү тунхагла. Өрсөлдөгч нартаа амжилтаа бүү гайхуул. Өөрийн ёс суртахуун болон үзэл бодлынхоо эсрэг үйлдэл хийж магадгүй. Буяны үйлсэд боломжоороо оролц. Зарим хүмүүс хайртай дотнын хүнийхээ үгнээс зөрж магадгүй. Хүлээцтэй тайван бай. Дулаахан буй ч гэнэтийн бороо салхинд цохиулахаас болгоомжилж, хувцсаа тохируулан өмс. Долоо хоногийн сүүл рүү дарга удирдлагуудын зүгээс өвөрмөц үүрэг даалгавар ирж мэднэ. Таны амьдралд таагүй нөлөө үзүүлэх нөлөө бүхий хүмүүс гарч ирнэ. Хамт ажиллагсдын гаргасан алдаа, дутагдалтай холбоотойгоор гэнэтийн ачаалал нэмэгдэх магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдлаа хяна. Хувийн амьдралд тохиолдох бэрхшээлийг даван туулахын тулд бусдын тус дэм хэрэг болно. Ойр дотнынхонтойгоо болон найз нөхөдтэйгөө гэнэтийн зөрчлөөс болж харилцаагаа таслах хэрэггүй. Хэт шургуу ажиллаж, биеэ ядраах хэрэггүй. Гол зүйлдээ анхаарч, ялих шалихгүй зүйлд үнэт цагаа бүү үр. Хоосон мөрөөдөл, худал амлалтад бүү авт. Мэргэжлийн хүрээнд гарсан алдаа таны ихэнх цагийг авна. Биеийн хүчний хэт ачаалал авах нь эрүүл мэндэд таагүй байна. Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ ав.

ИХЭР

Энэ долоо хоногт ажил дээр амжилт үзүүлснээр хувийн амьдралд ч ахиц гаргана. Харин хүрсэн амжилтдаа ханаж, бүү зогс. Өөрийн үлгэр дуурайлал авдаг хүмүүсийн жагсаалтыг шинэчил. Эргэн тойрныхоо хүмүүстэй харьцах хандлагадаа дүгнэлт хий. Од эрхсийн хандлагыг зөв хүлээн авах нь тав тухтай хэв маягаар амьдрахад тусална. Өөрийн үнэт зүйлсийн дэс дарааллыг зөв зохион байгуулж, эргэн тойрондоо хуримтлагдсан сөрөг зүйлсээс салбал ирээдүй гэрэл гэгээтэй байна. Хамтын уран бүтээл хийхэд сайн үе. Найдвартай хамтрагч нараасаа тусламж гуйхаас бүү нэрэлх. Ажил хэргийн хүрээнд ашигтай нөхцөлтэй гэрээ байгуулж чадна. Тэвчээргүй зангаасаа болж төлөвлөсөн ажлаа бүтэлгүй болгохгүйн тулд аливаа харилцаанд тайван хүндэтгэлтэй ханд. Бусдын өдөөн хатгалагт бүү авт. Хэрвээ танд багахан төдий ч эргэлзээ төрүүлбэл ямар ч аятайхан ажил хэрэгт бүү оролц. Энэ үед санхүүгийн алдагдалд орох магадлал өндөр байна. Долоо хоногийн сүүл рүү бусдыг буруутгахыг эрмэлзэх хандлагатай байна. Бэрхшээлтэй үед сандарч тэвдэлгүй, зүгээр л урт амьсгал авч тайвшрах хэрэгтэй. Зарим үед ажилдаа улайран зүтгэж болох ч зарим үед завсарлага авч чаддаг байх хэрэгтэй. Таны үйл хөдлөл өрсөлдөгчийн эсэргүүцэлтэй тулгарсан ч занганд оролгүй мултрах боломж гарах болно. Зарим зөн билэг тань хуурмаг байна. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж, үүсэж буй бэрхшээлүүдийг түр зуурынх гэдгийг санаж яв. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хийх магадлалтай. Орон сууцны нөхцөлөө сайжруулах талаар шийдвэр гаргана. Гэр бүлээ сайн анхаарч, тэдэндээ хэрэгтэй байгаа халамж хайрыг үзүүл. Эцэг эхчүүдийн харилцаанд үр хүүхдийн хүмүүжлийн асуудал зөрчил үүсгэнэ. Энэ хэрүүл маргаан тэдний хүмүүжилд улам сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг байнга сана.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт тодорхой хариуцлага хүлээж, чухал ажил хэргийг удирдах болно. Зарим хүмүүс дарга удирдлагатайгаа муудалцаж магадгүй. Танд бичиг цаасны ажил багагүй төвөг болж, өрсөлдөгч нар ч ажил төрөлд саад учруулахыг оролдоно. Гарах саад бэрхшээл таны хувийн харилцаанд таагүй нөлөөтэй байна. Заль мэхнээс болгоомжилж, бодлоготой байхгүй бол хайртай хүнтэйгээ үл ойлголцох байдалд хүрч болзошгүй.Шинэ танилын холбоо найдваргүй болохыг анхаар. Халамжтай, хүлээцтэй байснаар амьдралаа аврах боломжтой. Сонгосон чиглэлээ дахин тодорхойлж, төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болно. Гэхдээ мухардмал байдалд орохоос зайлсхий. Адал явдалд дуртай хүмүүс өөрийн сонголтоо баталгаажуулах магадлалтай байна. Алсыг харах авьяас чадвараа ашигла. Танд эр зориг хангалттай байна. Ажил хэрэг, биеийн эрүүл мэнд ерөнхийдөө сайн ч бага зэрэг ядарснаас эсвэл хэн нэгний алдаанаас болж үр дүн удаашрах байдал ажиглагдана. Долоо хоногийн сүүл рүү эмх замбараагүй холбоо тогтоовол таны зүрхийг шархлуулна. Нөлөө бүхий хүмүүс, албан тушаалтнуудтай болгоомжтой харьц. Хайр сэтгэлийн асуудал дээр санасан зүйл бүтэхгүй бөгөөд таагүй үйлдэлтэй тулгарна. Гэр бүлд түгшүүртэй, нууцлаг байдал үүсэх хэдий ч хэрвээ анхааралтай бөгөөд тайван байвал удахгүй хэвийн болно. Амьдралын эрч хүч буурах тул элдэв үйл ажиллагаанд оролцолгүй, амралт болон нойрондоо ихээхэн анхаарал тавих хэрэгтэй. Биеэ зөв авч явах тал дээр үлгэр жишээ болох хүмүүсээс суралц.

АРСЛАН

Энэ долоо хоногт амралтын байдлаас болж ажил хэргээ хэвийн горимдоо орж чадахгүй байгаа хүмүүст хувийн амьдрал нь илүү чухал байна. Ямар ч үед ашиг сонирхол ихтэй болон өндөр мэдлэг боловсролтой хүмүүс танд татагдаж байгааг мэдэрнэ. Хамт олны дунд өөрийн сонирхолтой өвөрмөц санаагаар гайхагдаж магадгүй. Анхааралтай байхгүй бол санаандгүй хэлсэн үг, хоосон амлалтаас болж бага зэргийн үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Хэрэгтэй газраа хэрэгтэй цагт байх таны чадвар хүмүүст таалагдаж, эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Найз нөхөд тань таныг мэргэжлийн ажилдаа илүү их амжилт гаргахыг итгүүлэх болно. Ойлгомжгүй нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ үед хамгийн гол нь өөрийгөө хянах чадвараа бүү алд. Долоо хоногийн сүүл рүү гадаад түншүүдийн харилцаа идэвхэжнэ. Зарим хүмүүст шинэ ажилд орох шаардлага үүснэ. Хайртай дотнын хүмүүстэйгээ харилцахдаа анхаарал болгоомжтой хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Эргэн тойронд тань хоёрдмол байдал ноёлох болно. Хэн нэгний хэлсэн үгийг санаандгүйгээр анзааралгүй өнгөрснөөс болж гомдол шүүмжлэл өрнөж мэднэ. Анхааралтай байж бүх хүмүүсийн юу хийж байгааг сайн сонирхох хэрэгтэй болно. Гэр бүлийнхэндээ итгэл найдвар үзүүлснээр та дэмий зүйлээс болж санаагаа зовоохоос зайлсхийж чадна. Ийм үед өөрийгөө дур зоргоор нь бүү тавь. Мөн бусдын зөвлөгөөг сайн анхаарч, үйл хөдлөлөө хяна.

ОХИН

Энэ долоо хоногт буян хийх гэж буй бол сайхан сэтгэлээр ашиг хонжоо харалгүй хандаарай. Өөрийн боломжоор бусдад туслахаас бүү татгалз. Өөрийн үзэл бодлыг хамгаалж, байр сууриа бэхжүүл. Сурч боловсрохдоо мөнгө зарцуул. Таны хэрэгжүүлэх санаачилга ойрын ирээдүйд ашиг авчирна. Гэхдээ ажил хэргийн саналуудад хариу өгөх гэж бүү яар. Шинэ үүрэг хариуцлага нэмэгдсэнээр таны ажлын ачаалал ихэснэ. Одоогийн нөхцөл байдлаа үнэхээр бодиттой эсэхийг сайтар судал. Ялангуяа шинэ ажилд орсон хүмүүс ихээхэн ажилтай байх бололтой. Санхүүтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд сонирхолтой ажил хэргийн санал ирнэ. Судалгаанд тулгуурласан хөрөнгө оруулалт дажгүй ашиг авчирна. Биеийн дархлаа сулрах тул эрүүл мэндтэй холбоотой асуудлууд үүснэ. Энэ үед халдварт өвчин тусч магадгүй. Үүнээс болж амьдралын идэвх сонирхол буурна. Гэр бүлийн хүрээлэлд баяртай мэдээ сонсоно. Хэрэггүй илүү зүйлсээсээ ангижир. Хэн нэг таныг үл тоомсорлож гомдоох магадлалтай. Гэхдээ хүмүүсээс зайгаа барих хэрэггүй. Таны гол түшиг тулгуур ойр дотнынхон, ах дүү хамаатан садангууд байх болно. Долоо хоногийн сүүл рүү аж ахуйн аар саар бэрхшээлүүдийг та түргэн зохицуулж чадна. Харин өрсөлдөөн ихтэй салбарт сэтгэлийн хөөрлөөр хандаж болзошгүй байна. Чухал шийдвэрийг яаран бүү гарга. Таны төлөвлөгөө маш өвөрмөц байх хэрэгтэй болно. Тэвчээр гаргаж муу зуршлаасаа салах хэрэгтэй. Зүгээр суух эсвэл хэт их ажиллах зэргээс зайлсхий. Хий хоосон мөрөөдөл, хэрэггүй эд зүйлс, хорт зуршлаас ангижрах хэрэгтэй болно. Гэр бүлийн харьцаанд таатай байх болно. Хайрын харилцаа улам гүн гүнзгий, чин сэтгэлээсээ болно. Та гэр бүл болон хайртай хүнийхээ хувьд ямар үнэ цэнтэй болохоо мэдрэх үйл явдал болно. Ойр дотнын найз нөхөд амьдралд тань маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Эерэг хандлага эргэн тойрныхонтойгоо сайхан харьцаатай байх боломж олгоно.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт сайн төлөвлөөгүй уулзалтыг түр хойшлуул. Аливаа асуудлыг өөрийн сурсан уламжлалт аргуудаар шийдвэрлэ. Зорилгодоо хүрч болох хэрэглүүрийг сонгохдоо дэмий зүйлээр эрсдэлд орж болохгүй. Нууц мэдээллийн талаар хэнд ч ярих хэрэггүй. Сэтгэл санааны байдал хүн бүртэй адил тэгш хандахад саад болж байна. Хамтрагчаа сонсож, ухаалаг бай. Тэвчээртэй хүмүүс л асуудлыг тайван замаар зохицуулж чадна. Амьдралын хэв маяг, дэглэмээ өөрчлөхөд сайн тул өөртөө өндөр шаардлага тавиарай. Шинэ албан тушаалд дэвших боломж байгаа бол таныг аз дайрах магадлалтай. Хувийн амьдрал хэвийн байдалд орно. Гэр бүлтэй хүмүүс өөрийн амьдралдаа эргэлзэх байдлаас сал. Ирээдүйдээ итгэл муутай байгаагаас болж төвөгтэй байдалд орно. Ганц бие хүмүүсийн хувийн амьдрал хурдан өрнөлттэй байж, урьдчилан тооцоогүй эргэлт гарч болзошгүй. Түрэмгий зан ааш, хурц үйлдэл хийхээс зайлсхий. Мөн эрүүл мэнддээ анхааралтай хандахыг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэндээ эрсдэлд оруулж, амьдралын зөв хэмнэлд сөргөөр нөлөөлөх илүү дутуу зүйлсээс зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү аливаа зүйлийг өнгөц дүгнэж болохгүй. Худал зөвлөгөө, хуурамч мэдээлэлд автсанаар та гарах гарцгүй болж болзошгүй. Энгийн хэвийн байдлыг эрхэмлэ. Өөртөө хэрэггүй л бол тааламжтай санагдсан олон зүйлээс татгалзах нь үр ашигтай. Ажил хэргээ эмх цэгцтэй явуул. Шинэ ажил үйлчилгээ эрхлэх бол тааламжгүй байж мэднэ. Дотнын хүмүүсийн дэмжлэг болон үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанаас ашиг олох магадлалтай. Мөн цалингийн нэмэлт эх үүсвэр олох боломжтой олгох шинэ мэдээлэл олж авна. Хэт сэтгэл хөдлөлд бүү авт. Хайрын харилцаанаас хэт ихийг хүлээнэ. Хэрвээ бусдыг ойлгож мэдрэх юм бол та төгс хамтрагч болж чадна.

ХИЛЭНЦ

Аливаа асуудлыг задлан шинжилж, шүүмжлэх чадвар тань өндөр байна. Хэтэрхий бардам зан тань зарим хүмүүсийн дургүйг хүргэнэ. Гэхдээ бусдад таалагдах гэж хичээх хэрэггүй. Өөрийн дур сонирхлоо хэт дарангуйлах ч хэрэггүй. Тухайн нөхцөл байдалд тохируулан бусад хүмүүсийн сонирхлыг татахыг хичээ. Ямар ч шаардлагагүй бүхнээс татгалзах тэвчээртэй бай. Олны дунд таны биеэ авч явах байдал хүмүүсийн анхаарлыг татах бололтой. Алсаас ирэх мэдээлэл амьдралд өөрчлөлт авчрах бололтой. Хэрэгцээтэй эд зүйл худалдан авахтай холбоотой зарлага гарна. Хайр сэтгэлийн харилцаа идэвхжих бололтой. Залуу хүмүүс өөрийн ухаанаа алдаж, бусдын нөлөөнд ороход бэлэн байна. Өмнөх амьдралынхаа туршлагад тулгуурлан гэр бүлийн харилцаагаа бэхжүүлнэ. Үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргасан зарчимдаа тууштай бай. Эрүүл мэндээ хамгаалах бүх боломжтой зүйлийг хийхийг хичээ. Энэ үед хийсэн эмчилгээ үр дүн, ашиг тусаа өгнө. Хууч архаг өвчний эмчилгээг хойшлуулж болохгүй. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр хөнгөмсөг, ажил хэрэгч бус байдал илэрч харилцаанд сөрөг хандлагыг бий болгож мэднэ. Урт хугацааны төлөвлөгөөнд гарсан өөрчлөлт нэмэлт үүрэг хүлээн авах шаардлага үүсгэж магадгүй. Хариуцлага үүрэхээс бүү ай. Од эрхэс таны уян хатан чанар, биеэ дайчлах чадварыг шалгах болно. Аливаа юмсыг илүү гүн гүнзгий мэдрэх хүсэл давамгайлна. Хүнд нөхцөл байдлаас ч өөртөө давуу тал олох, ялах хүсэл эрмэлзэл таны амжилтын үндэс болно. Чин эрмэлзэл таныг буруу зуршлаасаа татгалзахад хүргэх болно. Зугаа цэнгэлээс хүртэх аз жаргал түр зуурынх байдаг тул маргаашдаа хэрэглэх мөнгөө багаар ч болов нөөцлөхөө бүү март. Зарим хүмүүст их хэмжээний зардал хэрэгтэй болж магадгүй. Ашиг хонжоо өнгө мөнгө ноёрхсон цаг үед ёс суртахуунаа хойш тавьж мөнгө олох боломж байна. Гэхдээ та хуулийн хэв хэмжээг бүү даваарай.

НУМ

Энэ долоо хоногт энгийн асуудлаас болж ойр дотнын хүмүүстэйгээ ширүүн харьцах хэрэггүй. Хайр дурлалын харилцаандаа шударга, үнэнч байдлыг эрхэмлэх хэрэгтэй болно. Хайртай хүмүүсээ ямар ч үед хамгаалахад бэлэн бай. Санаандгүй учрал үнэнч хайр дурлал бус харилцан сонирхол шохоорхолд тулгуурласан харилцаа байх бололтой. Ирэх хувь заяаг өөрийн ухаалаг бодлоор зөв зохицуул. Эрч хүч, дархлаа буурч халдварт өвчин тусах магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Хууч өвчин бие махбодыг тань дотроос нь тамирдуулж, өмнө нь өвдөж байгаагүй өөр эрхтэн өвчлөх магадлалтайг анхаар. Үнэтэй эд зүйл худалдаж авах хүсэл нэмэгдэх тул битгий яараарай. Энэ үед таны орлого гол анхаарах зүйл байна. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод төлөвлөсөн орлого тасалдана. Гэхдээ нөхцөл байдал гэнэт хэвийн болж ч магадгүй. Эд хөрөнгө, бэлэн мөнгөтэй зөв харьцаж чадвал санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадна. Орлогын байнгын эх үүсвэртэй болох боломж ч гарна. Зарим хүмүүс чухал холбоо харилцаа тогтоох бөгөөд энэ нь тогтвортой ашиг орлоготой болох үндэс болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалт хийхэд сайн үе. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх төлөвлөгөөнд ихээхэн идэвх зүтгэл гаргах хэрэгтэй болж магадгүй. Сонирхолтой уулзалт, чухал яриа хэлэлцээр болох магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү хүмүүсийг өөртөө татах чадвар өндөр байна. Өөрийгөө хэт дөвийлгөх байдлаас татгалзаарай. Орчин тойрны нөхцөл таагүй болж мэднэ. Сэтгэлд тохирохгүй харилцаанд хүрч магадгүй байна. Албан уулзалт болон хувийн харилцаанд харилцан ойлголцолд хүрэхийг хичээ. Найз нөхөдтэйгөө уулзалдах зуны сайхан учрал нь таны сэтгэлд итгэл өгөх болно. Энэ үед худалдаа наймаанаас хол хөндий байдаг хүн ч хөрөнгө оруулалтад хүчээ үзэхэд илүүдэхгүй. Гол нь мэдээллийн эх сурвалж баттай байх ёстой.

МАТАР

Энэ долоо хоногт хамт ажиллагсдын зоригтой алхам таныг гайхшируулна. Хэрвээ хамт олны дотор зөрчил үүсвэл амиа бүү бод. Таны оролцоо нөхцөл байдлыг аварч чадна. Үр дүнд нь таны нэр хүнд өсөх болно. Олон нийтийн дунд түгсэн буруу ойлголтыг засахад өөрийн хүчин чармайлтаа гаргаарай. Хэн нэгэн таны эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж буй мэт санагдаж байна. Хартай хүмүүс эрч хүчээ алдана. Үзэл бодлоос хамаарсан зөрчил гарч магадгүй. Ойрын хугацаанд таны албан тушаал, нийгмийн байр суурьд өөрчлөлт гарч магадгүй. Харин эрүүл мэндээ сайн анхаар. Ойр ойрхон тохиолдож буй үйл явдлууд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ. Мөн хувийн амьдралын тогтворгүй байдал ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй. Та биеэ сайн барьж, уур уцаараа ил гаргах хэрэггүй. Материаллаг нөхцөл байдлаас өөрийгөө хэт хамааралтай байлгахаас зайлсхий. Ихэнх хүмүүс энэ зуны хамгийн чухал ажлынхаа төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн байх бололтой. Энэ үед оюун ухааны чадвар өндөр байгаа тул үүнийгээ зорилгодоо хүрэхэд сайн ашигла. Долоо хоногийн сүүл рүү хариуцлагатай албан ажил эрхэлдэг хүмүүс өөрийн хүрээлэл бий болгоно. Чухал шийдвэр гаргах шаардлагатай бол тун анхааралтай бай гэж од эрхэс зөвлөж байна. Залуу хүмүүст хайр дурлалын сэтгэл хөдлөм адал явдал тохиолдох магадлалтай. Гоё сайхан зүйлд татагдана. Харин ахмад хүмүүс амар тайван байдлыг эрхэмлэх бололтой. Оюун санааныхаа чадварыг дээшлүүл. Гэхдээ хэт их аз жаргал хүсвэл чухал зүйлээ гараасаа алдана. Өмнө амссан зовлонгоо амархан мартах хэрэггүй.

ХУМХ

Энэ долоо хоногт бичиг цаасны ажлаа цэгцлэх хэрэгтэй. Хаана, юу хийхээ урьдчилан бодож төлөвлөж, эмх цэгц тогтооход цаг заваа зориул. Аливаад бүү яар. Од эрхэс нягт нямбай байдлыг дэмжинэ. Шинэ ажил эхлэх гэнэтийн шийдвэр бүү гарга. Од эрхсийн байрлал амьдралын эрч хүч буурахад ч нөлөөлнө. Бага зэрэг хүлээж чадвал амжилт ойрхон байна. Харин сэтгэл хөдлөл таагүй нөлөө үзүүлж, эрүүл мэндэд асуудал авчирна. Сэтгэл санаа гутарснаас зарим хүмүүсийн биеийн эрүүл мэнд муудна. Сэтгэлийн дарамттай байдалд удаан байх юм бол идэвхтэй үйл ажиллагаа удааширч, амжилт буурах магадлалтай. Ийм нөхцөлд сэтгэл судлаач эмчийн тусламж шаардагдах болно. Мөн олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ганцаардахгүй байх нь чухал. Эрүүл мэндээ сайжруулах талаар судал. Энэ үед амралт сувилалд амрах нь хууч өвчтэй хүмүүст сайн үр нөлөө өгнө. Гэнэтийн санал ойрын ирээдүйд ашиг, амжилт авч ирж, таны санхүүгийн байдлыг бат бэх болгоно. Энэ үед хурц үйл явдал өрнөвөл тэгтэл санаа зовох хэрэггүй. Бүх зүйл танаас шалтгаалж байгаа юм биш гэдгийг л ойлго. Долоо хоногийн сүүл рүү хамтрагч болон түншүүдтэйгээ уулзаж ярилцах нь сайн үр нөлөө үзүүлнэ. Чухал ажил хэрэгт бэлэн бай. Хэрэгтэй дэмжлэгээ авч чадвал өөрийн шинэ санаагаа ойрын үед хэрэгжүүлэх боломжтой. Хувийн эрх ашгаа хэт хойш тавих нь хүн чанартай харагдуулах боловч болзошгүй үр дагаврыг урьдчилан тооцож үз. Таны ухаалаг алхам санхүүгийн хэцүү байдлаас гаргана. Шинэ зорилго таны амьдралд бий болно. Энэ үед сонирхолтой танилууд бий болно.

ЗАГАС

Энэ долоо хоногт эргэн тойрныхоо хүмүүст баяр баясгалан бэлэглэ. Өөрөө ч аз жаргалтай байхын тулд гомдол цөхрөлөөс ангид бай. Гомдож гутарсан хүн бусдад хэзээ ч аз жаргал өгч чадахгүй. Шинэ боломж олгох уулзалт хэлцлийг өөрөөсөө бүү түлх. Шинэ тоног төхөөрөмж болон үл хөдлөх хөрөнгө худалдан авах бололтой. Ажил хэрэгт амжилт гарснаар цалингаа нэмүүлэх эсвэл албан тушаал дэвших боломж үүснэ. Гадаад нэр хүнд өсөхийн хирээр хайрын харилцаанд ч амжилт олох магадлалтайг од эрхэс сануулж байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна. Бага ч болтугай бүтэж байгаа ажлаа голох хэрэггүй. Энэ үед аян замд гарахад тохиромжтой. Ажил төрлийн зэрэг зиндаа болон хамрах чиглэлд өөрчлөлт гарч магадгүй. Хөрөнгө мөнгөний асуудал дээр амжилт, азгүйтэл ээлжилнэ. Хууль шүүхийн байгууллагатай орооцолдохоос зайлсхий. Удахгүй бүх зүйл хэвийн болно. Таны биеэ авч явах байдал хүмүүсийг өөртөө татаж, асуудлыг зөв шийдэхэд тустай. Тэвчээртэй байх шаардлагатай тул бодлогогүйгээр ажилдаа хандаж болохгүй. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн байдал доголдох шинж тэмдэг ажиглагдвал тэр дор нь хариу арга хэмжээ ав. Зөн билэг өндөр байх тул шийдэгдээгүй асуудлаа сайн анхаар. Хувийн амьдралд гомдол тунирхал үүссэн байх магадлалтай. Таныг гомдоосон хүнд бүү өс сана. Уурлаж бухимдсанаас болж биеийн эрүүл мэнд муудаж болзошгүй. Бие болон сэтгэл санаагаа тайван байлгаж эрч хүчээ зөв зарцуул. Бусдын сайхан амлалт хэрэг болно гэдэгт итгэдэггүй ч байсан ухаантай хүмүүсийн зөвлөгөөг сонсож бай. Мөн бусдын тусламж дэмжлэг хэрэггүй ч байсан таны төлөө санаа зовдог хүмүүсийг хүндэл. Энэ үед сайн үйлс хийх нь өлзийтэй байна. Сүм хийдэд очиж залбирал үйлд. Хувь хүний хөгжил дэвшилдээ багагүй зардал гаргах шаардлага гарна. Амьдралаа ая тухтай болгох гэж оролдоно. Та бусад хүмүүстэй үр ашигтайгаар хамтран ажиллаж байж л хувийн хэрэгцээгээ бүрэн хангана гэдгээ санаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

14/07/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын долдугаар сарын зурхай

01/07/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

23/06/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Хөх саран” уран сайхны киноны гол дүрд Jason буюу Б.Баяржавхлан тогложээ

21/07/2025

БНХАУ-д болсон олон улсын уралдаанаас УДБЭТ-ын бүжигчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

21/07/2025

Монголын уран бүтээлчид “Идол” олон улсын циркийн фестивалийн мөнгөн цомын эзэн болжээ

21/07/2025

Түүхэн ховор автомашинуудыг олон нийтэд дэлгэлээ

21/07/2025

Олон улсын математикийн олимпиадаас Монголын баг зургаан медаль хүртлээ

21/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.