Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Манай зохиолчид “АНУ дахь Утга зохиолын нийгэмлэг” байгуулахаар болжээ
Уртын дуу

Манай зохиолчид “АНУ дахь Утга зохиолын нийгэмлэг” байгуулахаар болжээ

Урлаг Урлаг06/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
70415e05610c048dgreat6598468822013-11-06-11-07[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Америкт амьдарч буй зохиолч, яруу найрагчид хамтран "АНУ дахь Утга зохиолын нийгэмлэг" байгуулахаар болсон байна. Тус нийгэмлэг нь уран бүтээлчдээ дэмжих, тэдний бүтээлийг сурталчлах, шинэ залуу уран бүтээлчдийг гаргах, хэл, бичиг соёлоо хойч үедээ таниулан өвлүүлэх зорилготой аж. Ингэхдээ уг нийгэмлэг Монголын Зохиолчдын Эвлэлийн  салбар буюу харьяанд явах гэнэ.

Нийгэмлэгийн нээлт энэ сарын 22-24-нд Чикаго хотноо болох аж. Энэ үеэр мөн МЗЭ, АНУ дахь Монголын Утга зохиолын нийгэмлэгээс хамтран "Монголын Утга зохиолын өдрүүд" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. МЗЭ-ээс энэхүү утга зохиолын өдрүүдэд оролцохоор Төрийн шагналт, Ардын уран зохиолч,СГЗ Б.Лхагвасүрэн,  МЗЭ-ын Удирдах Зөвлөлийн дарга Ц.Буянзаяа, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Б.Галсансүх, А.Эрдэнэ-Очир, Р.Эмүжин, М.Саруулдалай, хүүхдийн зохиолч Б.Нацагдорж, дуучин МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг нар удахгүй хүлгийн жолоог Америкийн зүг залах гэж байна. Тэдэнтэй Америкт амьдардаг зохиолч Д.Энхболд, Л.Батбаяр, Х.Лхамжав, яруу найрагч Х.Тэргэл, Т.Дашбалдан, Ө.Пүрэвсүрэн нар нэгдэн гурван өдрийг яруу найргаар хөглөн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Д.Сүрэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.