Ангилал: Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ.Энэ жилийн номын баярын өдөр “Номын аялалд гарцгаая” уриан дор зохион байгуулагдаж байна.

“Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд үндэсний сургагч бэлдэх “Музейн аюулгүй байдал ба гамшгаас урьдчилан сэргийлэх нь” сургалт энэ сарын 23-27-нд Монголын Үндэсний Музейд болно.

“Бүрэнхий” киноны зураг авалтын үеэр танилцаж, хосууд болсон ч хожмоо харилцаагаа таслахад хүрсэн Роберт Паттинсон, Кристен Стюарт нарын харилцааны талаар манай цахим хуудас олон удаа мэдээлсэн. Тэгвэл Роберт Паттинсон анх удаагаа Кристен Стюартаас харилцаагаа таслах болсноо хэвлэлд тайлбарлан ярьсан байна.

Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал өнөөдөр эхэлж хоёр өдрийн турш үргэлжлэн явагдах бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэх аж.