Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Яруу найрагч Г.Мөнхцэцэг МЗЭ-ийн гүйцэтгэх захиралаар улиран сонгогдлоо
Уртын дуу

Яруу найрагч Г.Мөнхцэцэг МЗЭ-ийн гүйцэтгэх захиралаар улиран сонгогдлоо

Урлаг Урлаг27/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gmunkhts4802414492013-09-27-09-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын Зохиолчдын Эвлэлийн XV их чуулганаас шинээр сонгогдсон  Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр буюу буюу есдүгээр сарын 26-ны өдөр анхны хуралдаанаа хийсэн байна.

Тус хуралдаанаар МЗЭ-ээс дөрвөн жилд хийх ажлын хөтөлбөрийг хэлэлцэж, мөн МЗЭ-ийн гүйцэтгэх захирлыг томилжээ. Ирэх дөрвөн жилд хийгдэхээр тусгасан ажлын эхний хэлэлцүүлгээр МЗЭ-ийн веб сайтыг шинэчлэн сайжруулах, мэдээ мэдээллийн хувьд тогтворжуулж гишүүдийнхээ уран бүтээлийг тогтвортой нийтлэж сурталчлах, МЗЭ-ийн эрдэм шинжилгээний хурлын тэнхимийг шинээр байгуулах, уран зохиолын номын дэлгүүр нээх, МЗЭ-ийн төв хэвлэл “Цог” сэтгүүл, “Утга зохиол урлаг” сонины менежментийг сайжруулах, гишүүдийнхээ ном бүтээлийг хэвлэх үйлдвэрүүдэд хөнгөлттэй хэвлүүлэх, хэвлэх эрхийг худалдан борлуулахад зуучлалын арга хэмжээг зохион байгуулах,  залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг сэргээх, уншигч-зохиолчдын уулзалтыг сэргээн тогтмолжуулах зэрэг олон ажлыг хэлэлцсэн байна.

МЗЭ-ийн дүрмэнд гүйцэтгэх захирлыг нэг удаа улируулан сонгох заалт байдаг бөгөөд уг заалтын дагуу гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийг улируулан сонгуулахаар Удирдах зөвлөлийн дарга санал оруулсан байна. Ингээд нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100% -ийн саналаар яруу найрагч Г.Мөнхцэцэгийг МЗЭ-ийн гүйцэтгэх захиралаар улираан сонгохоор болсон байна. Мөн энэ өдөр МЗЭ-ийн Хяналтын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдан шинэчилсэн журмаа баталж хийх ажлуудынхаа чиг үүргийг тодорхойлон ажил хүлээлцэх комисс байгуулжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.