Ардын урлагийг хөгжүүлж, энх тайван найрамдлыг ахиулах уриан дор Хятадын олон улсын ардын урлагийн 9-р наадам 9-р сарын 13-25-ны өдрүүдэд Хубэй мужийн И Чан хотод болжээ. Дэлхийн таван тивийн 13 орны урлагийн хамтлаг, 300 гаруй уран сайханчид тус наадамд оролцсон байна.
Урлагийн наадам ардын бүжиг, хөгжмийг голлож, театрт болон талбайд зохиогдсон наадамд Орос, Америк, Монгол, Египет, Чех, Мексик зэрэг орноос өмнөх наадмуудад оролцож байсан хамтлагууд ирсэн аж. Мөн Етиопын үндэсний дуу бүжгийн чуулга, Пакистаны үндэсний урлагийн чуулга, Сенегалын Африкийн бүжгийн чуулга, Тринида болон Тобагогийн ган бөмбөр симфони хөгжмийн чуулга наадамд анх удаагаа оролцжээ.
Уг наадам нь Хятадын төрийн зөвлөлийн батлан зөвшөөрсөн, Хятадын дотоодын цорын ганц олон улсын ардын урлагийн наадам юм. Энэ наадмыг Хятадын Урлагийн холбооноос хотуудтай хамтран 1990 оноос зохион явуулсан бөгөөд гурван жилд нэг удаа болдог юм.
Хятадын олон улсын ардын урлагийн 9-р наадамд Монгол улсаа төлөөлж "Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга" -ын 30 гаруй уран бүтээлчид оролцож, дэлхийн 16 орноос үндэсний бүжгээрээ гайхуулж "Шилдгийн шилдэг" алтан цомын эзэд болжээ. Уран бүтээлчид урд шөнө буюу 9 сарын 27- ны 01 цагт эх орондоо ирлээ.
Монголынхоо нэрийг олон улсад гаргаж чадсан авъяаслаг уран бүтээлчиддээ баяр хүргэе.
www.URLAG.mn