Ангилал: Нийгэм

“Урбан Номадс” төслийн хамт олон улаанбаатарчуудад тун удахгүй цуврал төслөө дэлгэх нь ээ. Урлагийн олон төрлөөр дамжуулан таван сэдвээр таван долоо хоног үргэлжлэх уг төслийг ХБНГУ-д төвтэй “Урбан Номадс” төслийн хамт олон танилцуулахад бэлэн болоод байгаа юм.

ҮХААЯ, Улсын ургац хураалтын комисс, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран 9 сарын 1-10 сарын 20-ны хугацаанд оюутан залуусыг сайн дураар нь намрын ургац хураалтын ажилд оролцуулахаар болсон. Энэ удаад улаанбуудай, тосны ургамал, хүнсний ногоо болон жимс жимсгэнэ буюу чацарганын хураалт гэсэн үндсэн гурван төрлийн ургац хураалтад МЗХ-оос оюутнуудаа илгээхээр болсон юм.

Бид “Mobile photo” булангаараа Хөдөлмөрийн баатар, МУГТ П.Сэрдамба болон СТА жүжигчин Б.Навчаа нарын хамтдаа татуулсан фотог онцоллоо. Бид олны танил, бахархал болсон хүмүүсийн зургийг уг булангаараа дамжуулан онцолдог уламжлалтай.

Наоми Кэмпбелл, Кэйт Мосс, Линда Эвангелиста, Кристи Тарлингтон, Амбер Валетта, Стефани Сеймур нар 2000-аад оны үеийн од Дарья Вербовагийн хамт Interview magazine сэтгүүлийн тусгай дугаарт зориулан зургаа татуулжээ

Он гарсаар хамгийн их ашиг орлого олсон киногоор “Iron man 3” тодроод байна. Уг кино дэлхий даяар нийт 1 тэрбум 213.1 сая ам.долларын ашиг олжээ. Энэхүү үзүүлэлтээрээ бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг олсон тав дахь кино болж байгаа юм.

Хөгжмийн ертөнцийн өнгөрсөн 20 жилийн туршид оршин тогтнож чадсан, одоо ч байр сууриа алдахгүй хаус хөгжмийн түүхийг бичилцэж байгаа агуу продюсер, DJ нарын нэг Испанийн DJ Dr.Kucho буюу Даниэль Мансано Монголд ирэхээр болжээ.