Ангилал: Нийгэм

Нэрт дуучин Бейонсе шоу ертөнцдөө эргэн ирж, The Mrs.Carter Show World Tour-аа эхлээд байгаа билээ. Эхний нэгэн шоундаа дуучин бүсгүй The Blonds брэндийн урласан гоёлыг өмссөн нь загварын ертөнцийн томчуудын зүгээс шүүмжлэл хүртэж, “дэндүү садар самуун” хэмээн гоочлуулаад байна.

“Reflections II” хувцас загварын тоглолтыг “Bess tailor” хувцас загварын урлан, “Muse Art House” төв, урлаг гоозүйн “Гоодаль” сэтгүүлтэй хамтран энэ сарын 25-нд зохион байгуулахаар болсон. Загварын тоглолтод “Bess Tailor”-ын дизайнер Б.Биндэрьяа, “Muse Art House”-ын дизайнер Г.Цас нар 2013 оны шинэ загвар бүхий бүтээлүүдийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Г.Наранбаатарын тавилтаар үзэгчдэд толилуулах юм байна.

Хөөмэй, уртын дуу, тува болон монголын үндэсний хөгжмийг дэлхийд таниулж яваа Sainkho Namtchylak буюу Сайнхүү Монголд анх удаа тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолт дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд тоглолтын хамгийн гол онцлог нь монгол ардын хөгжмийг орчин цагийн хөгжимтэй хосуулах юм.

Энэ удаагийн “Mobile news”-ээр тайз дэлгэцийн бүтээлүүдэд дахин давтагдашгүй олон гайхалтай дүрүүдийг бүтээсээр яваа УДЭТ-ын жүжигчин МУСТА Г.Отгонцэцэгтэй холбогдож “Жүжигчин Отгонцэцэг айл гэр үймүүлж, эхнэр хүүхэдтэй хүнтэй романс үүсгэлээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

2011 онд “Marvel” кино компанийн үзэгчдэд хүргэсэн “Thor” киноны үргэлжлэл болох “Thor: The Dark World” киноны анхны poster гарлаа. Өмнөх анги Thor нь Marvel-с гаргаж байгаа 4 дэхь бүрэн хэмжээний франчайз болж байгаа кино байсан учраас ихээхэн ач холбогдол өгч бүтээж байсан байдаг.

Балбын “Интертайнмент” компаниас жил бүр Катманду хотод зохион байгуулдаг “Мисс Монгол” тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээн нь дэлхий нийтээр тархан суугаа монгол гаралтай охидын ур чадвар авьяасыг нээхийн зэрэгцээ Монгол туургатнуудыг нэгтгэх зорилготой юм.

Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаа агсны нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн багш, оюутан, сурагчид жил бүрийн хавар үзэгчид, урлаг судлаач, мэргэжлийн байгууллагуудад тайлангаа тавьдаг уламжлалтай билээ. Тэд 76 дахь удаагийн тайлан тоглолтоо ирэх тавдугаар сарын 1-нд ДБЭТ-т хийхээр болжээ.

“Алтан хальс” холбоо “Dreamers” Day” буюу үнэ цэнэтэй, ховор нандин, урлагийн бүтээл болсон арт кинонуудыг үнэ төлбөргүйгээр Монгол хадмал орчуулгатайгаар чанарын өндөр түвшинд үзэгчдэд хүргэж байгаа билээ. Тэд энэ сарын 20-нд 14.00 цагт Хаан банкны төв байранд байрлах “Red ger” арт галерейд “Берлин: их хотын симфони”, “Камертай хүн” кинонуудыг үзэгчдэд хүргэхээр зэхжээ.