Ангилал: Нийгэм

Өнөөдөр Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн 10 жилийн ой тохиож байна.Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах, уран бүтээлийг нь судлах, алдаршуулах зорилгоор байгуулагдсан тус сан өнгөрсөн хугацаанд нэрт найрагчийн олонд хүрээгүй шүлэг, найраглал, бүтээлүүдийг нь хэвлэх зэрэг олон ажлыг санаачлан хийсэн юм.

Монголын кино сонирхогчдын дунд ихээхэн найдлага тавьж хүлээлт үүсгээд байгаа “Лардьма” уран сайхны киноны poster-ууд гарсан байна. Жүжигчин “Б.Навчаа”, топ модель, жүжигчин “Д.Пүрэвсүрэн” нарын гол дүрийг нь бүтээсэн тус киноны зохиолчоор Д.Төрмөнх, найруулагчаар Ж.Сэнгэдорж нар ажилласан юм.

Тэртээх 1929 онд монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэх “Уран үгсийн чуулган” цомирлогийг анхлан эрхлэн гаргаж, зохиолч уран бүтээлчдийн шилмэл бүтээлийг багтааж байжээ. Үүнээс хойш 1979-1980-аад оны сүүлч хүртэл МЗT-ээс уншигч зохиолчдын уулзалт, номын баярыг зохиож байжээ. Тэгвэл энэ жилээс ССАЖЯ, МЗЭ хамтран энэ уламжлалыг сэргээж, шинэ номын баяр, номын үзэсгэлэн, уншигч, зохиолчдын уулзалт хийхээр “Уран үгсийн чуулган” нэртэй утга зохиолын өдрүүдийг хоёр сарын хугацаатай зохион байгуулахаар болжээ. Энэхүү утга зохиолын өдрүүдийг энэ сарын 25-нд болох богино өгүүллэгийг оны шилдэгийг шалгаруулах “Утгын чимэг” наадмаар нээж, энэ сарын 28-нд Дорноговь аймагт үргэлжлүүлэн зохиох ажээ.

Ууралж бухимдсандаа биш цаг нь болсон болхоор л энэ тухай бичихээр шийдлээ… Хэдийгээр бидний сонгосон нийгэм хүн болгон өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүлээн зөвшөөрсөн нийгэм боловч бид нийтээрээ сэтгэл зүйгээ өөрчиллөхгүй бол нэг л бишээ…Хэдий болтол Монголчууд бидний хувиа бодсон солгой араншин бие биенийгээ вирус мэт хэмэлж идэх болж байна вэ..? Энэ лав сайн зүйл авчирахгүй байх…

Хөгжмийн зохиолч яруу найрагчдын олон гайхалтай уран бүтээлүүдийг чадварлагаар дуулан амилуулж монголын ард түмэндээ хэдийнэ танил болсон нийтийн дууны нэгэн төлөөлөл дуучин Пүрэвжавын Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууны нэрээр нэрлэсэн уран бүтээлийн анхны тоглолтоо ирэх 05 дугаар сарын 01-нд 19:20-н минутаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа толилуулах билээ.

Evento ххк, Монголын залуучуудын холбоо нар хамтран ирэх 05 сарын 23-нд дэлхийн сая сая хүмүүнийг байлдан дагуулсаар 20-н жилийн ойн тохиож буй “Backstreet Boys” хамтлагийн Азийн орнуудаар тойрох аялан тоглолын салхийг хагалж монгол улсад хийхээр болоод байсан билээ.

Утгын чимэг-2013″ богино өгүүллэгийн наадмын шилдэг өгүүллэгүүд шалгарчээ. Энэ жилийн “Утгын чимэг” наадамд нийт 80 гаруй бүтээл ирснээс шилдэг 15 өгүүллэгийг шалгаруулсан байна. Уламжлалт наадам энэ сарын 25-ны өдөр Хүүхэлдэйн театрт болох аж. Анх 1990 онд “Шувуун саарал” нэртэйгээр зохиогдож байсан эл наадам 1993 оноос “Утгын чимэг” нэртэй болж өнөөг хүртэл нийт 17 удаа зохиогджээ. Наадмын шилдэг бүтээлүүдийг мэргэжлийн уран уншигч тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгодог онцлогтой юм.