1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа. Түүнийг Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг бол Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам, хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордоны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ. Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна. Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг.
Ангилал: Клип
Чингис хаан өөрт нь олон удаа тус хүргэж, нөмөр нөөлөг болж явсан эцгийн хуучин анд, алдарт ван хан Тоорилын төрсөн дүү Жаха-Хамбу ноёны гүнж Ибагийг өөртөө авч, дүү Сорхогтан хэмээх гоо үзэсгэлэнт охиныг хөвүүн Тулуйдаа хатан болгон авч өгчээ. Эзэн Чингис хааны өөрийнх нь соёрхлоор 1203 оны гахай жил Сорхогтан бэхи алтан ургийн дотор орж ирсэн цагаас насан эцэс болтлоо нэр нөлөөтэй бэр байж Чингис хаан, Өгэдэй хаадын хайр ивээлийг хүлээж, “Эш хатан” Бэхи тайху хэмээх цол өргөмжлөгдөн гэр бүл, улс орондоо мөн гадаад дэлхий дахинд ихээхэн алдар хүндтэй явсан эрхэмсэг хатан юм. Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн хатан Сорхогтан бэхи Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх дөрвөн хөвүүн төрүүлж өсгөсөн нь Монголын их хаадын зэрэгт хүрч хаан ширээг үе залгамжлан барьж ирсэн түүхтэй. Тулуй эзний үнэнч хань Сорхогтан бэхи түмэн олны хүндтэй бэр болж, түүх сударт “Бодисадвагийн хувилгаан бэр” хэмээн тэмдэглэгдэх хүртлээ нэр төртэй амьдарчээ.
Гурван оюутан байж гэнэ. Тэр гурав дээд сургуулиа төгсөхдөө насаар чацуу төдийгүй бас дипломдоо тавиулсан дүнгээр ч тун л тэнцүүхэн байж гэнэ дээ. Дүн гэдэг бол оюутан, сурагч хүний хувьд зүтгэл, чадлынх нь үнэлгээ болдог. Ингэхлээр мань гурав бүтээлээр ч тэнцүүхэн байсан байж таарах нь. Тэд хэдийгээр гурван өөр газар хуваарилагдан очсон боловч хүлээх хариуцлага, эдлэх эрх, авах цалин нь бас л ав адилхан таарах нь тэр. Нэгэнт ийм болохлоор тэдний багш нараас ч юм уу ангийнхнаас хэн нэгэн хүн энэ тухай мэдсэн бол “Нэгэнт л тэнцүүхэн гурав юм чинь тийнхүү таарахаас ч яахав” гэх байсан биз.
Ахин ирдэг зун цагт алтан гургалдай шувуу таван өндөг гаргаад тавтай амьдарч байжээ.
Гэтэл нэг өдөр гай дайрсан юм шиг аргал шаргал өнгөтэй аргат үнэг ирээд.
– Алтан гургалдай гуай, таван өндөгнийхөө нэгийг та надад өгөөч гэсэнд
– Өгөхгүй гэжээ.
Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ.
Седрик аавыгаа өөд болоход дөрвөн настай байжээ. Өндөр нуруутай, цэнхэр нүдтэй, ширвээ сахалтай аавынхаа мөрөн дээр суугаад эсвэл морь болон унаж өрөөн дотор тоглодог байснаа л тэр сайн санадаг.
Эрт урьд цагт Соломбо хаан гэжнэг хаан байжээ. Энэ хаан их баян боловч үр хүүхэдгүй юмсанжээ. Энэ хааны нэг ядуу зарц хүн олон хүүхэдтэй айжээ. Хамгийн бага хүү нь гурван настай сэгсгэр үстэй хүү гэнэ. Тэгсэн чинь нэг лам хааныд очоод
Эхэндээ гагцхүү өнө мөнхийн, хязгаар хярхаггүй, хав харанхуй Эмхгүй оршин байжээ. Энэхүү Эмхгүйд ертөнцийн амьдралын эх уг гарвал байжихуй. Ертөнц даяараа болоод үхэшгүй мөнхийн бурхад бүгд хязгаар хярхаггүй Эмхгүйгээс үүдэн гарсан,
Английн нэрт зохиолч О.Уайльд 1855 онд Ирландийн Дублин хотноо англо-ирланд гэр бүлд төржээ. Дублиний коллежид сурч байхдаа авьяас чадвараараа шалгаран Оксфордын Их Сургуульд тэтгэлгээр суралцан төгссөн байна.
Ширэнгэн ойн Шаалуу хүү Мауглийг мэдэхгүй хүн өдгөө үгүй биз ээ. Хүний ертөнцөд мэндэлсэн ч онгон байгалийн зэрлэг амьтдын гэр бүлд өссөн хүүгийн адал сонин явдлыг анхлан өгүүлэгч нь Нобелийн шагналт Английн их зохиолч, яруу найрагч Ричард Киплинг юм.