Цас манаран, оройн харуй бүрий улам харанхуйлан байсан тэр үдшийн хүйтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан хэрэг шүү дээ.
Ангилал: Клип
Эрт урьдынa цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ.
Эрт урьдын цагт нэгэн хаант улсад хэн бүхний хайрыг булаасан ханхүү амьдардаг байжээ. Түүний өмнө бүгд бөхөлзөнө. Тэрээр юм бүхний эзэн учир хангалуун тансаг амьдарч, энэ хорвоогийн амьдралыг үүрд мөнхийн баяр баясгалан хэмээн ойлгодог байлаа.
Танд нэгэн түүх ярьж өгье. Чөлөөлөлд хүрэхийн тулд Нигамананда хэдэн сарын турш Бенарест сууж, чанд нарийн хатамжлал үйлдэж байв. Нэгэн өдөр тэрээр маш их өлсчээ. Гэвч огт идэх юмгүй байлаа. Тэрээр арвин тансаг идээ ундны охин тэнгэр Аннапүрнад дотроо аниргүйгээр: “надад яагаад идэх юм огт байдаггүй юм бэ?” гэж хэлжээ.
Урьд нэг баян айлын хуучин өвөлжөөн дээр, цагийн гачаал бэрхэд туйлдаж, цасан доор дарагдаж үлдсэн нэг ухна ишиг, бухан бяруу хоёр байжээ.
Гэтэл, удалгүй хаврын урин орж хамаг бодис шинэтэн, дулаан бүлээн болоход, цасан доороос арай амьтай гарч бага зэрэг тэнхэл ороод хоёулаа хамт явж байтал, зам дээрээс нэг чонын арьс оллоо. Түүнийг аваад цаашаа явтал, талд нэгэн цагаан гэр үзэгдлээ. Тэр зүг чиглэ, гадна нь очоод, арьсаа үүдэнд нь тавиад орж үзвэл долоон том чоно найрлан ууцгааж байна.
Нэг бадарчин замын гудас тохиолдсон айлд хоног тааруулан сайтар амарч унтахаар шийдээд нэг айлд очсонд тэр айл бадарчныг “Үлгэр ярьж өгвөл унтуулна, эс ярьвал хөөж явуулна” гэж болзол тогтоосонд бадарчин “Шөнийн турш сайхан үлгэр ярина” гэж амлаад тэр айлд хоол цай хийлгэж тухлан сууж гэнэ
Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ.
Алсын уулнаас хотын цэцэрлэгт нэгэн болжмор нисэж ирээд,
-Танай энд сайхан байна. Жийв жийв! Саргай цэцэг бутаараа цэцэглэжээ. Жийв жийв! Өтгөн сагсгар саргай цэцэг минь чамтай найзалъя гэж гуйж гэнэ.
-Чиний магтаал над хэрэггүй. Чамтай нөхөрлөөд ч ашиггүй. Бүхэл шөнөдөө тэнгэрийн од намайг ширтэж байдаг. Сар над уруу гэрлээ тусгаж, өглөө бүр алтан гургалдай уран хоолойгоор миний дэргэд дуугаа дуулдаг. …
Нарс модны сүүдэрт хоёр бамбарууш сууж байлаа. Дүү бамбарууш “юм идэх юмсан” гэхэд,
-Би ч бас юм идмээр байна. Жимс олж идье гэж ах бамбарууш нь хэлэв.
-Эрж олох юм уу? Тэр модны мөчир дээр байгаа зөгийний үүрнээс бал авъя гэж дүү нь зөржээ. Тэгээд ,
-Зөгийд хатгуулснаас жимс түүвэл дээргүй юу? гэж ахыгаа хэлэхэд,
Багваахай цэцгийг бардам зантай гэж бүгдээр мэдэх билээ. Тйим учир бусад цэцэг түүнтэй үерхэж нөхөрлөхийг хүсдэггүй ажээ. Нэг удаа үдшийн цагт гэрэлт цох хорхой огторгуйд хурц од гялалзаж явахыг үзээд,