Гайхалтай фото зургууд
Ангилал: Ард түмний гавъяат
“Гоёл-2014″ наадмын отгон топ модель С.Ариунбилэг 13 жил загварын тайзнаа монголын шилдэг дизайнеруудын хувцсыг амилуулсан гэдэг. Загварын тайзан дээр гаргасан амжилтуудаасаа гадна гадаад дотоодод зохиогдсон хэд хэдэн миссийн тэмцээнээс шагнал хүртсэн. Мөн загвар өмсөгч Т.Уранзултай хамт “Cherful” нэртэй хамтлаг байгуулан “Испани аялгуу” хэмээх дууг дуулж дүрсжүүлэн чамгүй дуулах авьяастай гэдгээ тунхаглаад авсан аяъяаслаг, үзэсгэлэнт бүсгүйн фото зургийн цомгоос хүргэж байна.
Бүсгүй хүний хараа булааж, дур татахын аргагүй “эротик” зургуудаараа алдартай Тайсон Макадүгийн бүтээлээс сонирхуулж байна. Тэрээр 1978 онд Америкт төрсөн бөгөөд нэгэн үе балетаар хичээллэж эмэгтэй хүний төрөлхийн гоо үзэсгэлэн, бие цогцсыг судалснаа ийнхүү бүтээлтэйгээ хослуулах болжээ.
Бурхан багшийн зээгт наамал
Балданлхамын зээгт наамал
Очирваань зээгт наамал
Их гурвалжин(зээгт наамал)
Монголд шашны соёл урлаг XIX зууны үед ид цэцэглэн хөгжиж байв. VIII Богд хаан Живзун дамба хутагтын үед Монголын олон уран дархан гайхалтай бүтээл туурвисны нэг нь Авидын шангад буюу диваажингийн орныг дүрсэлсэн зээгт наамал юм. Шар өнгийн пүүсүү дээр өнгө өнгийн торго, хоргойгоор алаглуулан хээ урласан уг бүтээлийн голд Авид бурхныг улаан өнгөөр бүтээж, эргэн тойронд нь орд харш болон Бодьсадва нар, диваажинд төрж буй хүнийг дүрсэлжээ.
Манзушир бурханы зээгт наамал Оюун ухааны охин тэнгэр Манзушир бурханы зээгт наамалыг XIX зууны төгсгөл үед хүрээний урлаачид урласан ажээ. Манзушир бурхан өөр олон зээгт наамал байдаг боловч Богдын музейд байгаа энэхүү зээгт наамал нь хамгийн том нь юм. Энэхүү зээгт наамлыг 10-20 урлаачид урласан гэнэ.
Зээгт наамал буюу торгон зураг нь, монголчуудын урлахуйн өвөрмөц сэтгэмж, гарын нарийн ур,сэтгэлгээний давтагдашгүй байдлыг илтгэсэн ховор содон урлагийн төрөл юм. Хүннү булшнаас олдсон ширмэл урлалыг өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн зээгт наамлын анхны бүтээлийн бодит дурсгал гэж үздэг. Олон мянган жилийн явцад төгөлдөржин хөгжиж ирсэн энэ урлаг, өөр улс үндэстэнд бараг үгүй бөгөөд Монголын дүрслэх урлагийн үнэт ховор өв гэж судлаачид нотолдог.