Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Видео»Гарчиг
Видео

Гарчиг

Урлаг Урлаг11/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
morin_huur-middle_(1)3413280542012-04-11-16-45[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шүдэнзний хайрцаг доторх морин хуур 

Шүдэнзний хайрцаг доторх морин хуур

Монголын хамгийн жижигхэн морин хуур долоон сантиметр өндөр. Түүнийг бүтээсэн сийлбэрч Д.Хуягттай ярилцлаа. Тэрээр шүдэнзний хайрцагтай андуурам бүтээлээ “өлгийдөөд” удаагүй. Усан болон газрын хээгээр хайрцгийг нь чимж, жирийн морин хуурыг 17-18 дахин багасган бүтээжээ. 


-Хамгийн жижиг морин хуур урлах санаа хэрхэн төрсөн бэ. Багагүй ур хийц шаардсан уу? 

-Би 30 гаруй жил сийлбэрчнээр ажиллалаа. Олон морин хуур бүтээсэн. Саяхан энэ санаа төрж хамгийн жижигхэнийг хийлээ. Эхэндээ өөртөө итгэлгүй байсан ч зориглоод суувал бүтдэг юм байна. 


-Яагаад заавал шүдэнзний хайрцаг шиг бүтээсэн юм бэ? 

-Шүдэнзний хайрцаг гэж ойлгож болохгүй. Сүүлийн үед морин хуурыг жаазанд хийдэг болсон. Түүнээс санаа авлаа. Жижигхэнийг урлана гэдэг том хуур бүтээхээс хэцүү санагдсан. Бүх хэмжээ нь стандартын дагуу нарийн хэмжээстэй. Багажаа зүү шиг нарийхан болгох шаардлага гарсан. 


-Бүх зүйл стандартын дагуу гэхээр энэ хуур дуугарах уу? 

-Дуугарна. Гэхдээ хэтэрхий жижигхэн учир хүмүүсийн хүссэнээр эгшиглэж чадахгүй. Түүнээс биш давирхайтай, жинхэнэ Монгол адууны үсээр утсыг нь хийсэн. Мөн хуурын цар, иш нь яг морин хуур шиг бүтээсэн. 


-Ямар зорилгоор хуураа урласан юм бэ. Хүмүүст сонирхуулж амжив уу? 

-Үзсэн улс гайхаж сайхан хүлээн авсан. Худалдаж авъя гэсэн хүн олон байна. Цаашид дахин хийх хүсэл бий. Сайхан бэлэгдэлтэй хөгжмөө баяжуулъя, урлаач хүний хувьд болохоос нь болохгүйг хүртэл сэтгээд үзье гэж бодлоо. 


-Таныг М.Чуваамид гуайн шавь гэж сонссон. Энэ талаар хуучлахгүй юу? 

-Багш маань намайг сийлбэрч болгосон. Би гар урлалын үйлдвэрт чимэглэгчээр ажиллаж байлаа. Тухайн үед М.Чуваамид гуай урлалын цехэд нь уран сайхны удирдаач байв. Нэг өдөр “Ажлаа тараад ороод ирээрэй” гэж байна. Тэгээд 15 дугаар хорооллоос V сургууль хүртэл намайг дагуулаад алхлаа. Багшийн гэр нь V сургуулийн урд байсан. Алхах замдаа “Чамд авьяас байна, сийлбэрч болоход алдах зүйл байхгүй” гэж намайг ятгасан. Тэгээд л багшийнхаа удирдлагад ажиллах болсон юм.



Т.Сайхан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

П.Наранцогтын цуурын аялгуу удам дамжин эгшиглэж байна

22/09/2026
Язгуур урлаг Урлаг

Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв

20/09/2026
Язгуур урлаг Урлаг

“Эрдэнэс” хамтлаг олон улсын наадамд оролцлоо

09/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Jay-Z баримтат цувралдаа Biggie, Tupac-ын зөрчлийн талаар ярьжээ

23/09/2026

Кит Харингтон “Game of Thrones”-ын Жон Сноугийн тухай спин-оффыг дахин хийх боломжтой гэлээ

23/09/2026

Тейлор Свифт шинэ “Patient Zero” синглээ зарлаж, цуглуулгын тусгай CD-нүүдээ танилцууллаа

23/09/2026

Махершала Али “Blade” кино хийгдээгүй нь Кевин Файн карьерын хамгийн том бүтэлгүйтэл гэв

23/09/2026

Мелисса МакКарти “The Murder of JonBenét Ramsey” цувралын зураг авалтын үеэр сэтгэлзүйчтэй ажилласан тухайгаа ярьжээ

23/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.