Шуранхайлах гэдэг нь аялгууг хоолой, цээж, гэдэсний булчингийн цохилтоор чичирхийлүүлэн дуудахыг хэлдэг. Уртын дуучдын ур чадвар, тэдний авъяас, бие физиологийн онцлог, уртын дуу анх сурсан арга барилаас шалтгаалан шуранхайг янз бүрээр хийдэг. Жишээ нь Дэлхийд Монголын нэрийн хуудас болсон ардын жүжигчин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Норовбанзад гуай энэ гурван шуранхайг гурвууланг нь хийдэг байсан гэлцдэг.
